Виз гаргах нэрээр 170 гаруй иргэнийг залилсан этгээдийг саатуулжээ

Виз гаргах нэрээр 170 гаруй иргэнийг залилсан этгээдийг саатуулжээ

Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Манай улсад хөдөлмөрийн хөлсний хэмжээ доогуур байгаагаас үүдэн гаднын улс руу явж ажиллах хүсэлтэй иргэд нэлээдгүй олширсон. Үүнийгээ дагаад энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болох эрсдэл ч нэмэгдэж байгаа юм. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.