Тэнгэрийн хүү дахин тайзнаа заларна

Тэнгэрийн хүү дахин тайзнаа заларна

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү" түүхэн жүжгийг анх 2011 онд олны хүртээл болгож байсан бол өдгөө. Уг уран бүтээлийг  шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж, үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна.

Бидний орших, эс орших нь газраас улбаатай. Сөөм газар ч бид алдаж болохгүй..../Модунь Шаньюй/
 
Бидний түүх хүмүн төрөлхтний түүх болж үргэлжилнэ. Үүний тулд би хүмүн болж төрснийхөө хөлгөн амьдрал, хайр, гуниг, баяр, аав, ижий, амраг хань, асрахуй бүгдээн золиослов. Бүгдийг алдав. Харин оронд нь гараан алдлах газар нутаг, толгойгоо тушаах төр улс, төрж үхсэний туульс мэт их түүхээ, эргэн тойрноон эрхшээх эзэнт гүрнээ олж авав.
МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр 2024.10.04-с Улсын драмын эрдмийн театрын тайзнаа...