Б.Энхбаярын сонгуулийн албан ёсны хандивын дансанд нь ингэж хандив өргөсөн бол албан бусаар, бэлэн мөнгөөр ямар хэмжээний “хандив” өргөж, тэд ямар тохиролцоонд хүрснийг ёстой бурхан л мэдэх байх даа.

Ямартай Ч.Батзориг  “Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирал” байхдаа албан тушаал, авлигын хэрэг болох Ногоон автобусны  гэмт хэрэгт холбогдогчоор татагдсан нь үнэн боловч түүний “хэрэг” тэгсгээд чимээ алдарч, “мултарсан”  нь үнэндээ ХЗДХ-ийн сайдаар “хамгаалуулсан”, түүнийг “хулгайн мөнгөөрөө” дэмжсэнтэй холбоотой байсан бололтой. 

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг иргэд олон нийт улс төр дэх  шударга, зарчимч гишүүдийн нэг, төрөөс төрсөн тэрбумтнууд, авлигач, хулгайч нартай тэмцдэг цөөн улс төрчийн нэг гэж үнэлдэг. 

Гэтэл мань эр өөрийн шавь, “төрөөс төрсөн тэрбумтан” Ч.Батзоригт хууртаж, өөрөө ч мэдэлгүйгээр авлига, албан тушаалын “мөнгөнөөс”  нь хүртчихсэн бололтой. Тийм биш бол ярих хэлэх бүрдээ авлига албан тушаалын гэмт хэргийн эсэрэг, шударга үнэнийн төлөө дуугарч явдаг эрхэм гишүүн ингэж “гэнэдэх” ёсгүй дээ. 

Харамсалтай нь Б.Энхбаяр нь өөрийн суган дор “мэргэжлийн хулгайч”  Ч.Батзориг байсныг мэдээгүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн байна.