“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, П.Гэндэнгийн гудамж, Монголын Хүүхдийн ордоны байранд хуралдана.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.
Үүнд:
1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашгийн талаар гаргасан шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын холбогдох баримт бичигтэй 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар-15160, Монгол Улс.
Цахим хаяг: www.ett.mn
Утас: +976 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn
Шууд дамжуулах хаяг: Facebook page Erdenes Tavantolgoi JSC/ Эрдэнэс Тавантолгой ХК