Есдүгээр сарын 27-ны өдөр Албадан дуудлага худалдаа болно

Есдүгээр сарын 27-ны өдөр Албадан дуудлага худалдаа болно

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дараах эзэмших эрхтэй газар, уурхайн амралтын кемп, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулна.

Тодруулбал, Төв аймгийн Заамар сум, Улааншивэртийн аманд байрлах алт олборлох зориулалттай 776.8 га эзэмших эрхтэй газар, тус хаягт байршилтай 861 гектар талбай бүхий эзэмшлийн MV-4910A дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хамт шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээний 50 хувь буюу 7,030,200,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулах тул иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Албадан дуудлага худалдаа  2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.niislel.cd.gov.mnwww.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.

Хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн холбогдох дугаар: 89070239