"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.МӨНХЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.МӨНХЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоол, Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан. Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жил 7 сарын хугацаанд 46.2 сая тонн нүүрс олборлож, 59.2 сая тонн нүүрс борлуулж 6.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Улсын төсөвт 5.0 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж ажиллалаа.

Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат амжилттай хэрэгжүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалд ажлаа хүлээлгэж өглөө.