“B+тогтвортой” гэх тодотгол 14 мега төслийг урагшлуулах мөнгөний салхийг эргүүлэв

“B+тогтвортой” гэх тодотгол 14 мега төслийг урагшлуулах мөнгөний салхийг эргүүлэв

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав.

 Тус агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна. Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг аж.

"Фитч" агентлагийн тайланд “Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулснаас гадна гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан. Үүнийг дагаад төсвийн сахилга бат ч сайжирсан. Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн” хэмээн дурджээ. “Фитч” агентлаг бол  АНУ-д төвтэй олон улсын үнэлгээний байгууллага юм.

Энэхүү байгууллага ийнхүү Монгол улсын зээлжих зэрэглэлийн 10 жилийн дараа ахиулсан нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон дэмжлэг болсон гэж эдийн засагчид үзэж байна. Тухайлбал Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй хамтарсан засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад буй. Энэхүү хөтөлбөрүүд ажил хэрэг болоход төсвийн мөнгө хүчирэхгүй. Харин дээрх төслийг олон улсын хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох замаар хэрэгжүүлэх боломжтой. ЭНэ цаг үед зээлжих зэрэглэл өссөн нь хөрөнгө оруулагч нар мөнгөө бариад Монголд ирэх үүд хаалга нээгдэж байна. 

2011 оны үед Монгол улс хөрөнгө оруулахад таатай орчин гэж нэрлэгдэж байлаа. Яг тэр цаг үе шиг эдийн засгийн таатай нөхцөл бүрдэж байна гэх хүлээлт олон улсын түвшинд үүсээд байна. Иймээс л зээлжих зэрэглэл өссөн нь Л.Оюун-Эрдэнэ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслөө урагшлуулах, ажил хэрэг боломжийг нэмэгдүүлж өглөө. 

Сонгуулийн өмнө Монгол улсын засгийн газар хэрхэх бол? Хөрөнгө оруулалт оруулах нь эрсдэлтэй улс гэсэн тодотгол хөрөнгө оруулагчдын дунд өрнөж байв. Харин сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөр нь улс төрийн тогтвортой нөхцөл байдал, бодлогын тогтвортой байдлыг илэрхийлж чадсан гэж эдийн засагчид дүгнэж байна. Ийм ч учраас олон улсын байгууллага Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж, мөн хөрөнгө оруулагчдад итгэл төрж эхэллээ.