Олон улсын зэрэглэл тогтоогч Fitch агентлаг 9 дүгээр сарын 19-нд шинэ үнэлгээгээ танилцуулж, Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг ахиулан В+ (тогтвортой) хэмээн үнэллээ.
Тус агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өчигдөр нэг шат ахиулан В+ (тогтвортой) түвшинд хүргэсэн бол ийнхүү Хөгжлийн банкны үнэлгээг Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүргэв. Шинээр байгуулагдсан Засгийн газрын экспорт, импортыг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжилтээ өсгөхийн зэрэгцээ засаглалаа сайжруулна гэсэн хүлээлттэй байгаагаа Фитч агентлаг тайландаа онцолсон байна. Дунд хугацаанд Хөгжлийн банк сайжирч байгаа активын чанар дээрээ тулгуурлан илүү олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ хэмээн үзэж зээлжих зэрэглэлийн үнэлгээг өсгөжээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг ахиулан В+ (тогтвортой) хэмээн үнэллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+ (тогтвортой) түвшинд үнэлсэн нь сүүлийн 10 жилд өгсөн хамгийн өндөр үнэлгээнд тооцогдож байна.
Хөгжлийн банкны үнэлгээг Фитч агентлаг энэ оны 6 дугаар сарын 26-нд танилцуулахдаа зээлжих зэрэглэлийг В (Watch negative) ангиллаас гаргаж, В (тогтвортой) түвшинд үлдээж байсан бол гурван сарын дараа ийнхүү үнэлгээг ахиулж, B+ болголоо.
Тус агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+ (тогтвортой) түвшинд үнэлсэн нь сүүлийн 10 жилд өгсөн хамгийн өндөр үнэлгээнд тооцогдож байна.