Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:48 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 19:54 цагт хаягт очиход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.