"MINING WEEK & MINEPRO-2024" АРГА ХЭМЖЭЭ ТЭРБУМ МОД ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ҮРГЭЛЖЛЭВ

"MINING WEEK & MINEPRO-2024" АРГА ХЭМЖЭЭ ТЭРБУМ МОД ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ҮРГЭЛЖЛЭВ

Уул уурхайн долоо хоног "Mining week & Minepro-2024" арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Аж үйлдвэр ,эрдэс баялгийн яам болон Уул уурхайн үндэсний ассоциаци  танхимд “Тэрбум мод” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Н.Анун оролцож байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Монгол орны гурван бүс нутагт 180 сая  ширхэг мод тарихаар “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2024 онд доройтсон ойг нөхөн сэргээхээр Өмнөговь аймгийн Номгон, Манлай, Цогт-Овоо сумдын 70 га талбайд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 150 га талбайд “Заг” төслийг хэрэгжүүлж байна. Цөлжилтийг бууруулах чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд автозамын трассын дагуу “Ногоон зам” төсөл хэрэгжүүлж 62,5 га талбайд хамгаалалтын ойн зурвас, Улаанбаатар хотод Богдхан уулын дархан цаазат газрын 35 га талбайд шилмүүст модоор ойжуулах ажлыг тус тус гүйцэтгээд байна.