"Эрдэнэс таван толгой" ХК нь 2024 оны эхний 8 сарын байдлаар гадаад зах зээл борлуулах нүүрсний хэмжээгээ өмнөх оноос нэмэгдүүлэх, биржийн арилжааг тасралтгүй гүйцэтгэх зэргээр зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байгаа гэнэ.
Тухайлбал "Эрдэнэс таван толгой" ХК нь 2024 оны эхний 8 сарын байдлаар гадаад зах зээлд 20 сая тонн нүүрс борлуулжээ. Монгол улс 41 сая тонн нүүрс зараад буй. Ганцхан "Эрдэнэс таван толгой" ХК нь нийт борлуулсан нүүрсний 52 хувийг дангаараа эзэлж байна.
Гадагшаа борлуулсан нүүрснээс улсын төсөвт 2,4 их наяд төгрөгийн татварын төвлөрүүлжээ. Энэ оны эхний 8 сарын байдлаар "Эрдэнэс таван толгой" ХК нь 3,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
"Эрдэнэс таван толгой" ХК нь 2023 онд улсын төсөвт 2,8 их наяд төгрөг төвлөрүүлж, 3,4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Дээрх дүнгээс харахад энэ онд эхний 8 сарын байдлаар өмнөх оны гүйцэтгэлээ 100 хувь биелүүлээд байна. Үлдэж байгаа 4 сарын хугацаанд улсын төсөвт дор хаяж нэг их наяд төгрөгийг тушаах боломжтой гэж тус компанийн албаныхан төлөвлөн ажиллаж байна.