ЕБС-ын сурагч нар танхайрч нэгийгээ хутгалж гэмтээжээ

ЕБС-ын сурагч нар танхайрч нэгийгээ хутгалж гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний 23:00 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгийгээ хутгалчихлаа" гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад, БЗД-т байрлах ... дугаар сургуулийн сурагч 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар биллиард тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн аж.