ЭХЭЭСЭЭ ИЛҮҮД ҮЗЭХ ГАЗАР ШОРОО БУЮУ ТЭНГЭРИЙН ХҮҮ

ЭХЭЭСЭЭ ИЛҮҮД ҮЗЭХ ГАЗАР ШОРОО БУЮУ ТЭНГЭРИЙН ХҮҮ

Үл тоосон харц, үйл хөдлөл бүр нь ирсэн олныг сонжихоос үл хэтрэв. Заалны гэрэл унтарч, тайзнаа дуу хөгжим нүргэлж, үндэсний хувцастай жүжигчид гарч ирэх агшинд үл тоосон харц тайзыг ширтэнэ.

Байдаг л.... ийм бодол тээж суугаа нь харцнаас нь цоргив. Хором мөч өнгөрч, жүжигчид тайзыг эзэгнэж, заалны чимээ намжихтай зэрэгцэн үл тоосон харц хаа нэг тийш алга болон оджээ.

Хэдхэн хормын өмнө зааланд хаа сайгүй шивэр авир хийх чимээ, уулзаагүй удсан бүсгүйчүүд элдэв сонин, хачин болгон хов базах нь чихний хажуугаар шунгиж байв. Гэтэл... өнөөх бүх чимээ тавхан мөчийн дараа орчлонгоос таягдан алга болжээ. Энэ зааланд ХҮН ХҮН ХҮН гэх нүргээн л дуулдана. 

Хөлчүүрхсэн олон хөг аялгуунд найгаж, хүүхний уян наалимхай хоолой эрхлэн нялхамсах нь хэзээ ч, хаана ч эмэгтэй хүн эрчүүдийг агшин төдийд эзэмдэж, эрхшээлдээ оруулах шунаг байжээ. 

Эндээс л Тэнгэрийн хүүгийн түүх эхэлмой.

Улсын драмын эрдмийн театрт 2024 оны 10 дугаар сарын 04 өдрөөс эхлэн өдөр бүр “Тэнгэрийн хүү” драмын жүжиг тоглогдож байна.

2011 онд анх УДЭТ-ийн тайзнаа “ТЭНГЭРИЙН ХҮҮ” жүжгийг тавьж байжээ. Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар 13 жилийн дараа дахин амилуулж байна. Найруулагч Н.Наранбаатар 13 жилийн дараа дахин амьдруулж буй эл бүтээлийн жүжигчдийг шинээр сонгож, дүр бүрт шигтгээ нэмсэн гэнэ. 13 жилийн өмнө Хүннү гүрэн байгуулагдсаны 220 жилийн ойд зориулж бүтээж байсан эл жижиг нь “Гэгээн муза” наадмын гранпри болох “Мөнгөн мод”-ны эзэн болж байсан нь ямархан даацтай, чансаатай бүтээл болохыг илтгэн харуулж буй юм.

13 жилийн дараах Драмын театрын тайзнаа нүргэлтэх “Тэнгэрийн хүү” бол заалыг аниргүйн орчлонд хөрвүүлж, асгарах нулимс, шатах зүрх, шагшрах сэтгэлийг донсолгоно.

Үл тоосон харцтай байсан цаг мөч огт үгүй мэт зүрхээ дарж, сэтгэлээрээ үеэрлэн хамаг биеэ хумиж, мөч бүрийг алгасахгүй гэхдээ ав хийхээр гэтэж буй араатан лугаа биеэ хумиж жүжгийн төгсгөлийг түгшин үзнэ. Энэ бол эл жүжгээс хүн та хайр уу эх нутаг уу гэдэг эрхэм зөрчлийн мөн чанар, үнэн мөчлөгийг үзэж сэтгэлийн ташаалыг хүртэх болой.

Тайзнаа дахин мандсан “Тэнгэрийн хүү” драмын жүжгийн Модун шаньюйгийн дүрийг залуу жүжигчин Б.Шинэбаяр бүтээжээ. Шатаж, асаж, асгарч байна. Газар шороо бол амьнаас үнэтэй гэдгийг түүний харц,урсах нулимс, асгарах хөлс үзэгч танд гэрчлэн өгнө.

 

Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид: 

Зохиолч - Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/ Ерөнхийн найруулагч - Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/ 

Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/ 

Уран сайхны удирдагч – Ч.Найдандорж /УГЗ/ Ерөнхий зураач - Т.Ганхуяг /УГЗ/ 

Хөгжмийн зохиолч -Т.Сэр-Од /УГЗ/ 

Хөгжмийн зохиолч - Б.Эрдэнэбат /СТА/

Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч- А.Даваахүү /МУГЖ/ 

Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч – Г.Ган-Очир /СТА/ 

Гэрлийн найруулагч - Я.Батсайхан /СТА/ 

 Дууны найруулагч - Т.Майдаржав /СТА/ Дүрүүдэд : 

Модун Шаньюй – Б.Шинэбаяр /СТА/ 

Түмэн Шаньюй –М.Түвшинхүү /СТА/ 

Могол хатан – Ж.Оюундарь /МУГЖ/

Шунхуй хатан – Г.Отгонцэцэг /СТА/, О.Хонгорзул

Арваадай хун тайж –Т.Сэргэлэн /СТА/ 

Лүүсүү Ван –О.Гэрэлсүх /СТА/

 Шагэ гүнж – Т.Хулан /СТА/, О.Долгор /СТА/ 

Илээч эмгэн - Д.Мэндбаяр /Хөдөлмөрийн баатар, АЖ/ 

Гүюг хун тайж –Я.Төгсжаргалан 

Бүни гүнж – М.Тогтохжаргал /СТА/, Ц.Цэлмэг Аргун баатар – И.Дашнамжил 

 Их зайран –Ж.Пүрэвдорж /СТА/

 Дөш –Б.Сандуйжав /СТА/ 

Шива хатан – А.Номин-Эрдэнэ 

 Юэчжийн хаан Дэргү –Г.Ганбат /СТА/ 

Юэчжийн сайд – Ц.Жаргалсайхан /СТА/ 

Дунху улсын элч – Б.Баттогтох /СТА/ 

Хуянь овгийн тэргүүлэгч Бушива –Б.Даваасүрэн /СТА/ Морин хуурч –О.Майдарравжаа /СТА/ 

Могол хатны шивэгчин –Д.Асардарь /СТА/ Шунхуй хатны шивэгчин –П.Мягмарсүрэн /СТА/ Бичиг хэргийн даамал –Д.Мөнх-Од /СТА/ Шунхараа хатан –О.Долгор /СТА/ 

 "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр 2024.10.04-с Улсын драмын эрдмийн театрын тайзнаа... Үргэлжлэх хугацаа: 150 минут 

Насны ангилал: +15 

Тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/2264/