Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийг барьж даналздаг Д.Сүрэнчимэгт хэн хариуцлага хүлээлгэх вэ?
100 жилийн түүхтэй Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг гэж төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж байдаг хатан хаан заларчээ.
2024 онд Удирдлагын академийн 100 жилийн түүхэн ой тохиож байна. Гэтэл тэгэхээс тэгэх гэж байгаа мэт 2024 оны 10 дугаар сарын 12 өдөр Шангрилла зочид буудалд согтууруулах ундаатайгаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Уг нь орон нутгийн сонгуультай холбоотойгоор архи, согтууруулах ундааг хориглоод байсан. Гэвч Д.Сүрэнчимэг гэдэг дарга хадагтай хориглох шийдвэрийг үл тоожээ.
Заа дээрх хэрэг дүүрч. Удирдлагын академийн захирал гэдэг албан тушаал 4-5 сая төгрөгийн л цалинтай гэнэ. Гэтэл Д.Сүрэнчимэг нь өөртөө 30-н сая, 60 сая төгрөгийн цалинг ганцхан сардаа өгөөд сууж байна. Тодруулах юм бол 2023 оны 12 дугаар сард цалинг нь 60 сая төгрөг. Мөн 2024 оны 04 дүгээр сард 60 сая төгрөгийн цалинг өөртөө өгөөд сууж байгаа тухай тус сургуулийн ажилчид шүгэл үлээгээд эхэлжээ. Цалингийн булайг ухвал уртаас урт жагсаалт гарна.
Бас нэг ноцтой алдааг Д.Сүрэнчимэг захирал гаргасан байна. 2023 оны 9 дүгээр сарын 25 өдөр дэд профессорын шалгуурыг хангаагүй гэдэг дүгнэлтийг хуралдаанд оролцогчдын 73,3 хувь нь өгч байжээ. Гэтэл 2023 оны 11 сарын 13 өдөр эрдмийн зөвлөлийн татан буулгаж, шинээр эрдмийг зөвлөлийг дахин байгуулсан байна. Ингээд хоёр хоногийн дараа шинэ эрдмийн зөвлөлийн хуралдуулж дэд профессор цол авчээ. Уг нь бол хурлаар ороод унасан хүн дахин цол хамгаалахын тул багадаа жил, цаашлаад хоёр жилийн дараа дахин хулаар ордог жишиг байдаг байна. Гэтэл Д.Сүрэнчимэг өөрөө өөртөө зориулж эрдмийн зөвлөл байгуулж, боловсролын салбарт баймгүй ёс зүйн алдаа гаргасан гэж тус сургуулийн багш болгон ил, далд ярьж яваа сурагтай.
Д.Сүрэнчимэг гэдэг захирлын булай булхайг дэлгэсэн багш нарын захидал Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагад хүргүүлээд байгаа юм. Гэтэл Д.Сүрэнчимэг нь удирдлагын академийн багш нарыг сүрдүүлж, ард нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаа. Та нар мянга шүгэл үлээгээд яаж ч чадахгүй гэж даналзаж байгаа сурагтай.