авхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж ИТХ-ын даргаар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Санжсүрэнг сонголоо.
Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүллээ. Саналын дүнгээр төлөөлөгчдийн 57.1 хувийн саналаар Г.Өнөрбаяр дэмжигдлээ.Саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Мөн ИТХ-ын зөвлөлийн гишүүдээр Б.Санжсүрэн, Н.Тамир, Д.Мягмардорж, Г.Бадамхатан, Ш.Мянганбаяр, Ж.Баярмаа, Л.Бат-Амгалан нар сонгогдов.
Хурлын төгсгөлд аймгийн 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай асуудлыг хэлэлцсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.