Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг гэж төсвийн мөнгийг дур зоргоороо зарцуулдаг нэгэн бий болжээ. Ингэж хэлэх болсон гол шалтгаан нь Д.Сүрэнчимэг нь өөртөө сарын цалин гэж гучин сая, жаран сая төгрөгийг өгсөн байх юм. Бас болоогүй аялал зугаалга, баяр наадамд удирдлагын академийн төсвийг баруун солгойгүй цацаж байгаа бололтой.
2021-2024 онуудад Д.Сүрэнчимэгийн санхүү, төсөвтэй холбоотой асуудлууд хяналтаас гарсан. Тухайлбал:
- Д.Сүрэнчимэг нь 2022 оноос эхлэн өөртөө өндөр дүнтэй цалин бодож эхэлсэн. Тухайлбал зөвхөн 2023.12 сард 30 орчим сая. 2024 оны 1-8 сарын хугацаанд 140 сая орчим төгрөгийг зөвхөн өөртөө цалин хэлбэрээр авсан. Тэр дундаа 2024 оны 6 сард 60 сая төгрөгийн цалин авсан. Академийн захирлын нэг сарын дундаж цалин нь 4 сая орчим төгрөг байдаг.
- Хамаарал бүхий доор нь ажилладаг хоёрхон хүнд нэг жилийн дотор 200 гаруй сая төгрөгийн цалин өгсөн. Академийн нэг багш жилд дунджаар 30 гаруй сая төгрөг авдаг.
50 багштай сургуульд 5 нягтлан бодох хэрэгтэй юу
Удирдлагын академийн санхүү, тооцооны нягтлан бодогч нарыг бүгдийг өөрчилж өмнө нь 2 нягтлан бодогчтой байсан байгууллага өдгөө 5 нягтлан болж тэдгээр хүмүүс Сүрэнчимэгийн хууль бус үйлдлийг нуун далдлахаар ажиллаж байна.
Удирдлагын академи дээрх ажлын байрны дарамт
Д.Сүрэнчимэгийг захирал болж ирснээс хойш хүний нөөцийн шилжилт эрс нэмэгдсэн. Тухайлбал ажилд ороод 1-3 өдрийн дотор ажлаас гарах өргөдлөө өгөх болон 1-2 сарын хугацаанд ажиллаад төрөл бүрийн ажлын дарамт шахалтын улмаас ажлаас гарах зэрэг тохиолдлууд эрс нэмэгдсэн.
Ажлын бус оройн цагаар шөнийн 12, 1 цагт багш, ажилтнууд руу байнга мессеж бичих, залгах байдлаар дарамтлах нь энгийн үзэгдэл болсон. Энэ нь багш ажилтнууд руу бичсэн viber, telegram болон утасны мессежээр нотлогдоно.
Монголд байхгүй өндөр өртөгтэй баримтат кино
Төсвийн мөнгийг эмх замбараагүй зарцуулж эхэлсэн. Тухайлбал баримтат кино хийх нэр дор сонгуулийн өмнө 2024 оны 6 сард 450 сая төгрөгийг 2023 онд байгуулагдсан өмнө нь баримтат кино хийж байгаагүй газарт шилжүүлсэн (маш сайн баримтат кино дунджаар 50-80 сая төгрөгт хийгддэг)
Багшийн мэргэшил дээшлүүлэх институтийг орвонгоор эргүүлж 70 хүний хувь заяагаар тоглосон Сүрэнчимэг
Д.Сүрэнчимэг нь өмнө нь 2018-2019 онд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн захирлаар ажиллаж байхдаа тухайн байгууллагад ажиллаж байсан 70 ажилтнаас 68-д ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх, ажлын бус цагаар ажиллуулж бусдын эрүүл мэндийг хохироосон зэрэг олон тооны ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан. Зохион байгуулсан арга хэмжээний үер оролцогч нас барсан хүртэл тохиолдол гарч захирлын ажлаасаа буусан түүхтэй.