УИХ-ын гишүүн Э.Батшугар СХД-ийн Эрүүл мэндийн төвд сүүлийн үеийн тног төхөөрөмжүүд өглөө
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг санаачлан 2024 оны улсын төсөвт санхүүжилтийг суулган шийдвэрлүүлж, хамгийн сүүлийн үеийн
• Компьютер томографын аппарат
• ЭХО аппарат
болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гурав дах компьютер томографын аппараттай болж эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд шинжилгээ оношилгоог түргэн шуурхай явуулах боломж бүрдэж байна.
Энэхүү тоног төхөөрөмжүүд нь
• Хүний биеийн дотоод бүтэц, эрхтнүүдийг нарийвчилж оношилж
• Хавдар, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх
• Эмчилгээний явц, хяналтыг хийхэд нэн чухал үүрэгтэй юм