МУГЖ Г.Ариунбаатар,жүжигчин Баярмаа нарын хайрын романс

МУГЖ Г.Ариунбаатар,жүжигчин Баярмаа нарын хайрын романс

Монгол улсын нэрийг урлагийн тавцанд дэлхийд цуурайтуулж яваа залуусын нэг бол яах аргагүй Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар билээ. 23 насандаа  Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн азтай, ба адтай залуу. Монгол Улсын Төр түүнийг хоолойн цар хүрээ, дэлхийд үнэлэгдэх чадварыг нь урамшуулж Чингис хааны одон хүртээсэн билээ. 2016 онд Г.Ариунбаатар гавьяатат чингис хааны одонг хүртээхэд тэрээр хамгийн залуу уг одонг хүртсэн эрхэм болсон юм. 

 Урлагийн зам нь эхэлсэн шигээ дардан зурайж яваа түүний хувийн амьдрал үргэлж олны анхааралд өртөж байдаг. МУГЖ Г.Ариунбаатар нь 25 насандаа 2 ч хүүхдийн аав болсон эр. Хоёр ч амьдрал үзэж 2 хүүхдийн аав болсон түүний хувьд сүүлийн эхнэр Туяагаасаа бас л хэл амтайхан хөндийрсөн билээ. Учир нь Г.Ариунбаатар нь хамт ажилладаг  Дуучин Г.Отгонжаргалтай нэгэн үе нэр холбогдож явсан. Тэдний хоорондоо бичсэн чат нь ил болсоноор энэхүү харилцааг олон хүн ярьж байсан билээ.





 

 2013 оны намар нижгэр хурим хийж байсан МУГЖ Г.Ариунбаатар ийнхүү хуримлаад 2 жил бололгүй хайртай гэргийгээсээ өрх тусгаарлаж байсан юм. МУГЖ Г.Ариунбаатарын хувьд энэхүү үйл явдлын дараа болсон асуудлыг тэр чигт нь орхих хүсэлтэй байна. Ямар нэгэн байдлаар би эхнэрээ хуурсан эсэх, хуураагүй эсэх зөвхөн бидний дунд үлдэх болно. Миний ханийн хувьд маш сайн бүсгүй байсан. Тэр бол үнэхээр сайхан эмэгтэй гэсэн тайлбарыг өгч байлаа. 

Гэтэл дахин нэг сенсацид өртөөд амжсан нь сошиал ангуучдын бай болов. Дуучин залуу дараагийн дурлал бүсгүй нь  жүжигчин Б.Баярмаа гэнэ. Бас л гэр бүлтэй, 3 охины ээж гэх энэ эмэгтэйтэй МУГЖ Г.Ариунбаатар учир ургуулаад чамгүй хугацаа өнгөрсөн тухай мэдээлэл гарах боллоо. 

Жүжигчин Баярмаагийн хувьд хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж байсан билээ. Мөн телевизийн олон ангит кинонд тоглож байсан юм. Сайхан эмэгтэй гэж шагшуулж явсан энэ бүсгүй чухам ямар шалтгаанаар ар гэрийн амьдралаа золин байж МУГЖ ГАриунбаатартай учир ургуулсан нь маш сонин. Жүжигчин Баярмаагийн хувьд Н.Ариунболд гэх хүнээс өрх тусгаарлаж ганц бие ээжүүдийн эгнээнд элсээд байсан залуу бүсгүй ийнхүү хайрын шинэ романс үүсгээд амжжээ гэсэн яриаг зарим нь гаргаад байна. Тэгэхээр жүжигчин бүсгүйн хувьд гэр бүлээсээ салж Г.Ариунбаатартай хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн хэрэг биш. Харин энэхүү үйл явдал өрнөхөөс өмнө нөхрөөсөө салсан байсан гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм.  

МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Баярмаа нар нь хамтдаа амьдарч байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэдний хувьд жүжигчин Баярмаагийн 3 хүүхэдтэй цуг амьдарч байгаа гэнэ. Харин МУГЖ Ариунбаатарын хоёр хүүхэд нь ээжүүд дээрээ байгаа гэх юм билээ.