Залуу гэр бүлийг орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангахад түлхүү анхаарна

Залуу гэр бүлийг орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангахад түлхүү анхаарна

асгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангах бодлого хэрэгжүүлэхийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Монголын тогтвортой санхүүгийн форум-2024-д үндэсний орон сууцжуулалтын санхүүгийн тогтолцооны тухай танилцуулахдаа мэдээлэв.

Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг зорилтот бүлгээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппармэнтэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр нийслэлийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг багасгах зэрэг асуудлыг шийдэх боломжтой аж.

Орон сууцны ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлж, 130 мянган өрхийг хамруулан, 8.9 их төгрөгийн зээл олгожээ. Гэвч энэ хугацаанд нийлүүлэлт нэмэгдэхгүй, эрэлт нэмэгдэж, орон сууцны үнийг хөөсрүүлэн, зорилтот бүлэгт чиглүүлэлгүй, танил талаараа дамжуулан 2,3 удаа зээл авч байраа түрээслүүлдэг бизнесийн зарчим руу шилжсэн. Нөгөө талдаа зээл авах гэж 2-3 жил хүлээх дараалал үүсэж, хуримтлагдсан өргөдлийг шийдэхэд 40-55 сар зарцуулахаар байгааг ГБХНХЯ мэдээлжээ.