ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа

2024 оны 11 сарын 29-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр эрүүл мэндийн салбарт бүтээлч санаачилгыг өрнүүлж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч цом, өргөмжлөлөө гардан авлаа. 

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, орчин нөхцлөө сайжруулахаар олон ажлыг тусган хэрэгжүүлэн ажилладаг билээ.

Сүүлийн 3 жилд энэхүү номинацид нэр дэшвиж байгаа бөгөөд 2022, 2024 онуудад шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарч байна.