Метро барих техникийн тодорхойлолтыг батлагдлаа

Метро барих техникийн тодорхойлолтыг батлагдлаа

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан.
 
Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана.
 
Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлээд байна.
 
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг Солонгосын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” ХК үзүүлж байна. Метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаанаар техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүллээ. Ингэснээр аравдугаар сарын 3-нд барилга угсралтын эхний шатны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна” гэсэн юм.
 
Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17500 зорчигч тээвэрлэнэ. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөгдсөн. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.