ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ШАДАР САЙДТАЙ БАЙХААР ЯРИГДАЖ БАЙНА

ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ШАДАР САЙДТАЙ БАЙХААР ЯРИГДАЖ БАЙНА

Г.Занданшатарын Засгийн газар хоёр шадар сайдтай байхаар ярилцаж байна. Тухайлбал МАН-ын шадар сайдаар Н.Учрал нэрлэгдэх болжээ. Харин ХҮН намд ганцхан шадар сайд өгнө гэж Г.Занданшатар тус намынханд мэдэгджээ. 

Гэвч ХҮН намын хувьд Шадар сайдаас гадна 2 яам авах амбиц гаргасан тул хэлэлцээр зогсоод байна. 

Мөн Үндэсний эвсэл, Иргэний зориг,ногоон намуудад нэг нэг яам өгөх хувилбар яригдсан ч бас л ойлголцож хүрээгүй гэдэг мэдээлэл байна. 

Г.Занданшатарын гал тогоох сахихаар С.Бямбацогт яригдаж байна. Түүний хувьд Батлан хамгаалахын сайдаас буурь сэлгэж ЗГХЭГ-ын дарга болно. Энэ тохиролцоог талууд шийджээ. Тийм ч учраас ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Н.Учралыг шадар сайд болгон дэвшүүлэхээр болсон байна. Харин Шадар сайд С.Амарсайханыг өөр сайдын суудалд шилжүүлэх, эсвэл өнжөөх гэдэг дээр талууд тохиролцоонд хараахан хүрч чадаагүй байна. 

Батлан хамгаалахын сайдын суудалд Б.Энхбаяр, Б.Бат-Амгалан нэрийн нэр яригдаж байна.