Иргэд тог, дулаанаа бие даан шийдэх боломж бүрдлээ

Иргэд тог, дулаанаа бие даан шийдэх боломж бүрдлээ

BIPV Mongolia компани барилгын фасад, цонх, дээвэрт шууд нэгтгэгддэг Building Integrated Photovoltaics (BIPV) нарны шилний технологийг Монголд албан ёсоор нэвтрүүллээ. Энэ нь айл өрх, аж ахуйн нэгжүүд тог, дулааны хэрэглээгээ бие даан хангах шинэ боломжийг бүрдүүлж байна.

Монгол айл өрхийн дундаж хэрэглээ 6–8 кВт бөгөөд нэг BIPV шил ойролцоогоор 1 кВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр ердөө 6–8 шил суурилуулснаар айл өрх өөрийн цахилгааны хэрэглээг бүрэн шийдэх боломжтой. Үүнээс гадна тусгай бүтэцтэй BIPV шил нь дулаан тусгаарлах үүрэгтэй тул өвлийн улиралд дулаан алдагдлыг бууруулж, түлш, дулааны зардлыг хэмнэнэ.

Технологийн иж бүрэн багцад шил, суурилуулалт, баттерей, инвертер зэрэг бүрэн шийдэл багтдаг бөгөөд нэг м² талбайн үнэ 2.2 сая төгрөгөөр тооцогдож байна.

Иргэдийн хувьд арилжааны банкуудаас санал болгож буй ногоон болон эко зээлийг ашиглан өөрийн байшинг эрчим хүчний бие даасан шийдэлтэй болгох боломжтой. Харин бизнес эрхлэгчдийн хувьд Монголын Хөгжлийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудын “Green Financing” хөтөлбөрийн хүрээнд төслөө хэрэгжүүлэх бизнесийн зээл авах боломж нээлттэй байна.

“Бидний зорилго бол монгол иргэн бүрийг тог, дулааны хараат байдлаас гаргаж, ногоон, тогтвортой хэрэглээний шинэ шатанд хүргэх. Энэ бол зөвхөн эрчим хүчний шийдэл бус, ирээдүй хойч үеийнхэнд үлдээх хөрөнгө оруулалт юм” гэж BIPV Mongolia-ийн гүйцэтгэх захирал онцоллоо.