0-5 насны 435 хүүхэд хатгалгаагаар нас баржээ.

0-5 насны 435 хүүхэд хатгалгаагаар нас баржээ.

Хүндэт эцэг эхчүүдээ,хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсая! 2016 оны 12-р сарын 26-ны даваа гарагт 10.00 цагт сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчиндор бүрнээ халаглах билээ. Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэгудаа тэмцсэн билүү? Тиймээс "утааны эсрэг ээжүүд" холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж,та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна.

Фэйсбүүк дэх "утааны эсрэг ээжүүд" группт нэгдэн жагсаалтайхолбоотой санал бодлоо хуваалцаарай. Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хичнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол? Эдгээр зовлонг тойрж гарсан гэр бүл улаанбаатарт байна уу? Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээхээр ээжүүд нэгдээд байна. Тухайн ээжүүдийн цуглуулсан зарим сэтгэл түгшээсэн тоо баримтыг дор сийрүүлье.

Утаанаас үүдэлтэй эрүүл мэндэд нөлөөлж байгаа АЙМШИГТ ТОО БАРИМТ

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх тайланд дурьдсанаар 2015 онд гэхэд ганцхан жилийн дотор 0-5 насны 435 хатгалгаагаар нас барсан харамсалтай мэдээ байна. Арай ч дээ ямар дайн дажин болж байгаа бүс нутаг биш дээ !!! Дэлхийн өвчний дарамтын 2013 оны судалгаагаар Монгол Улсад цаг бусын нас баралтын тэргүүлж байгаа эхний гурван өвчин нь гурвуулаа агаарын бохирдолтой холбоотой нь батлагдсан байдаг. Нэг нь мэдээж хүүхдийн хатгалгаа байсан. Хаана байна тэр 5.2 дахь заалт эрүүл аюулгүй орчинд өсөх ёстой хүүхдүүд маань эсрэгээрээ хорт утаанд хордож хорвоог орхисоор байхад эрх баригчид дуугүй суусаар л... Ээжүүдийн нулимас урссаар л... хэмээн Энхээ гэх ээж халаглан бичсэн байна.

Жилийн дундаж нарийн ширхэглэлт тоосонцорын хэмжээ (PM2.5) нь ДЭМБ-ын олон улсын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Энэ PM2.5-ын ялгарлын 70% нь гэр хорооллын 192000 айл өрхийн түүхий нүүрсээр галалдаг яндангаас гарч байгаа юм. Улаанбаатарын нийт утааг хувилаад үзэхээр 52% гэр хорооллын өрхүүдийн зуухнаас, 6% нь 3 том цахилгаан станцаас үлдсэн нь бусад буюу машин барилга байгууламжийн тоосонцроос бохирдож байгаа юм. Тэгэхээр бид гэр хорооллын зуухны янданг цөөлж түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас нааш бохирдол багасахгүй. Гарц гаргалгаа зөндөө байгаа энэ талаар ч судалж байгаа дараа өгүүлэх болно. Харин одоо нөхцөл байдлын талаар үргэлжлүүлье. 

Хүүхдийн уушиг 0-3 насандаа идэвхитэй хөгждөг үүнээс хойш зөвхөн хэмжээ нь л томордог. Гэтэл яг хүүхдийн уушиг хөгжих энэ явцад гэр хорооллын яндан бүрээс гарч байгаа түүхий нүүрсний хорт утаа бидний үрсийн уушиг бие эрхтэнд цаг минут бүрт нэвчиж, хордуулж эд эсийг нь үхүүлж эрүүл мэндийг нь сүйтгэж байна. 
Ганцхан өчигдрийн агаарын чанарын индексээр жишээ авахад хамгийн бохирдол ихтэй Баянхошуунд индекс оройн 11 цагийн үед 2093 зааж байхад Зайсан хавиар 125 байсан. 2093 гэдэг нь МУ-н зөвшөөрөгдөх хэмжээнээс 37 дахин их. Энэ тоо өөрөө хангалттай тайлбар. Баянхошуу нэртэй ч одоо Утаанхошуу болчихоод байгаа тэр хэсэгт амьдарч байгаа бяцхан уушигнууд яаж хордож байгаа нь ойлгомжтой. МУ-ын ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд ганц өдөр ч болов нөхцөл байдалтай танилцсан билүү? Эрүүл мэндийн сайдаа!!!! Монгол улсын Эрүүл мэндийн статистик мэдээгээр 2015 онд амьсгалын замын өвчнөөр 104 000 хүн өвчилж, 77,5 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гарсан байгаа талаар та сонссон уу? Энэ тоо бас л бодит нөхцөл байдлын хариулт. Эрүүл мэндээрээ хохирчихоод дээр нь дахиад олон тэрбум төгрөгөөрөө хохирч хоол авах мөнгөөрөө эм тариа авч байна. 

 

Жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаарын утаснаас лавлах боломжтой юм байна. Утааны эсрэг ээжүүдийн холбо байгуулагдаж ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаам байна. Тэдний хувьд жагсаал зохион байгуулах хүсэлтээ холбогдох газарт өнөөдөр өгчээ. Гэвч тэдний хүсэлтийн хариуг 14 хоногийн дараа өгнө гэж төрийн хүнд сурталтангууд мэдэгсэн тухай ээжүүд гомдлонгуй өгүүлж сууна. Иймээс холбогдох дарга нарт нь ээжүүд шаардлага тавьж, жагсаал хийх зөвшөөрлөө эрт гаргуулахаар ажиллаж эхэлсэн байна6 Тэдэнд 14 хоног хүлээх тэнхээ байхгүй байна, бид нийтээрээ давалгайлсан яг энэ үе дээрээ эрчээ алдалгүй жагсаалаа амжилттай хийх хэрэгтэй! Ийм эрчийг сулруулах зорилгоор л 14 хоног гэж зааж сунжруулдаг болов уу. Бүгдээрээ 1800-1200 дугаар руу ажлын 8.30-17.30 цагийн хооронд залгаж жагсах эрхээ авъя хэмээн уг жагсаалыг санаачлаг Ц.Пүрэвхүү өөрийн файсбүүк хуудсандаа пост оруулжээ. 

200 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн 6 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөв, нийслэлийн төсөв, тусламжаар зарцуулжээ. Эдгээр мөнгөөр утаагүй зуух, утаагүй түлш тараагаад утаатай нь хамт замхруулчихсан гэхэд болно. Харин үр дүнг нь өнөөдөр иргэд эрүүл мэндээрээ хохирч амсаж байна.