
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САНААЧИЛГААР ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УДИРДЛАГЫГ ЧАДАВХЖУУЛАХ 6 САРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
. 



- Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагын манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах зорилготой “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагыг чадавхжуулах” 6 сарын хөтөлбөрийг “Ворлд Стандарт Консалтинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
- Хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад тус байгууллагын ахлах зөвлөх, тэргүүлэх аудитор А.Батгэрэл “Coaching and Feedback” сэдвээр 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сургалтыг амжилттай зохион байгууллаа.