0-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД ХАНИАД, ТОМУУГИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ҮНЭГҮЙ ОЛГОНО

0-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД ХАНИАД, ТОМУУГИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ҮНЭГҮЙ ОЛГОНО

Ханиад томуугийн дэгдэлт нэмэгдсэн энэ үед 0-5 насны хүүхдэд үнэгүй эм олгохоор журам боловсруулж байна. Багагүй хэмжээний мөнгийг эм тарианд зарцуулдаг эцэг эхчүүдэд санхүүгийн дэмлэгэ болно эрүүл мэндийн яамныхан тооцжээ. Нийгмийн даатгалын сангаас зарим төрлийн ханиад томууны эм, эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардлыг санхүүжүүлэхээр 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар дэмжсэн учир журам боловсруулах ажилдаа оржээ.

Эмийн үнийн хөнгөлөлтөд 500 орчим сая төгрөг, хэвтэн эмчлүүлэх зардалд тэрбум орчим төгрөг зарцуулна. Тодруулбал, ханиад томууны эсрэг үйлчилгээтэй 11 төрлийн эмийг үнэгүй болгож байгаа. Голдуу антибиотик төрлийн эм жагсаалтанд багтаж байгааг салбарын сайд хэлсэн. Эцэг эхчүүдийн хувьд эм, эмчилгээний зардалд хамгийн бага нь 20,000 төгрөг зарцуулдаг. Энэ дүнгээр авсан эмээр хүүхдийнхээ ханиад, томууг эдгээх магадлал бас бага.  Хөдөлмөр нийгэм хамгааллын яам болон эрүүл мэндийн яам хамтарч журам боловсруулах учиртай. Одоогоор эрүүл мэндийн яам ямар эмийг жагсааланд оруулахаа хэлэлцэж байгаа гэв. Жагсаалт тодорхой болсны дараа эмийг ямар журмаар, аль эмийн сангуудаар олгохоор тогтоох юм. Журмыг яаралтай гаргаж, эм үнэгүй олгох журмыг тодорхой гаргахгүй бол олголтын ажилд хүндрэл гарч болзошгүйг анхаарууллаа.11 ТӨРЛИЙН ХАНИАДНЫ ЭСРЭГ ЭМИЙН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛНӨ