Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувиар нэмэх хэлэлцээрт хүрсэн

Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувиар нэмэх хэлэлцээрт хүрсэн

Т.Аубакир: "багш нарын цалинг 76 хувиар нэмэх хэлэлцээрт хүрсэн байна. Үүнийг ГБХНХ-ын яам бүртгэснээр, хүчин төгөлдөр болно. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн орой 18:00 цагийн үед хэлэлцээрийг манай яам руу явуулсан байсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.

Үндсэндээ 2026,2027 он дамнаад багш нарын цалин өндөр хувиар нэмэгдэхээр болж байна. Тэгэхээр ирэх жилүүдийн улсын төсөвт нэмэгдэх ачаалал, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бид тооцох хэрэгтэй. Ингэж байж цалинг нэмэх ёстой. Энэ шийдвэрийг манай яам дангаараа гаргах боломжгүй. МАН-ын намын бүлэг, байнгын хороодоор асуудлыг хэлэлцэнэ. 2026 онд хоёр хуваасан байдлаар 76 хувиар цалинг нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд цалин 2.8 сая төгрөгт хүрнэ. Улмаар 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм байна.