МАН-ын даргын төлөө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын зүс хувиргасан дүр өрсөлдөнө

МАН-ын даргын төлөө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын зүс хувиргасан дүр өрсөлдөнө

Өш зангидалт өнөөдөр ганц мэдэгдлээр арилахгүй. Өчигдөр Г.Занданшатар мэдэгдэл гаргаж, өнөөдөр Д.Амарбаясгалан мэдэгдэл нийтэлж, хэн хэн нь МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буй гэдгээ мэдэгдэв. 

Ганц үнэн үлдсэн нь энэ хоёр өрсөлдсөн хэвээрээ л байна. 

МАН-ын их хурлын 2200 төлөөлөгч намын даргыг сонгоно. 50+ нэг хүний илүүгээр намын дарга тодрох ёстой. У.Хүрэлсүх тэргүүтэй Ерөнхийлөгчийн талынхан буюу Г.Занданшатар, Я.Содбаатар нараар ахлуулж, МАН-ын их хурлын төлөөлөгчдөө бүрдүүлсэн Засгийн газрын тамгыг атгаж байгаа хэсгийнхэн Н.Учрал, Ж.Энхбаяр нарыг намын даргад битүү сойж эхлэв. Тэд ялалт авах эсэхээсээ хамаарч, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, 2028 оны УИХ-д ахалж орох хувь заяаны дэнсэн дээр бооцоо тавьж буй. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувьд яллагдах уу ялах уу гэдэг дэнс дээр өөрсдийн бооцоогоо тавьж байна. Тэдний хувьд намын даргын өрсөлдөөнд Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ гэх мэт дүрийг гарган тавихаар зэхэж буй. Үүн дотор хамгийн хүчтэй нь Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн нар байна. 

Өнгөрсөн 45 хоногийн хугацаанд хэмлэлдэж, хэрэлдсэн хоёр дүр хойш суухаар болж байна. Гэхдээ хэн хэн нь өөрөө биш л болохоос өрөөлийг нэр дэвшүүлж, ялалтаа халааслахаар ханцуй шамалсан хэвээрээ байна. Хэн нь ялах нь гагцхүү МАН-ын 2200 гишүүний мэдэх хэрэг. 

Аль аль нь их хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд чадлаараа хичээсэн. өнөөдөр намын гишүүдийн мандатын тоог тоолж суугаа. Ялагдал ялалтын харьцаа тун ойрхон. Бага хуралтай харьцуулахад илүү ойртсон чимээ дуулдана. Яллангуяа хэн нь ямар дүр гаргаж ирэхээс шалтгаалж нэг хүн хаашаа ч ханарч мэдэх эрсдэлтэй цаг үе. 

Г.Занданшатарын талын муу муухай бүхэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт байна гэж итгүүлэх гэсэн үйлдэлд хамаарах уу? Эсвэл ухаа худаг, MCS гэдэг 3 үсэгтэй компани төрийг авлаа, та бүхнийг ч шүүхээр айлгана гэсэн айдаст автуулах гэсэн арга ухаанд сөхрөх үү гэсэн сонголт гагцхүү намын гишүүдийн мэдэх хэрэг болжээ. 

Ямартай ч ганц л үнэн байгаа нь хэн эрх мэдэл авсан нь ирэх 3 жил төрийн мөнгөөр тансаглана.