Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа.