"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа

"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа

Эрдэнэс Монгол” нэгдлээс Татварын ерөнхий газартай хамтран бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн удирдах ажилтнуудад 2024 оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нийгмийн арга хэмжээнд зарцуулсан зардал, санхүүгийн дэмжлэгийг тухайн тайлант жилийн ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх” хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд мэргэжлийн сургалт зохион байгууллаа.
🔰Сургалтын үеэр шинэчлэгдсэн татварын хуулийн зорилго, хэрэгжилтийн онцлог, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардлыг татварын хөнгөлөлтөд хамруулах журам болон тооцооллын шинэ аргачлалын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
🔰Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн олон улсын аудит болон 2026 оны бизнес төлөвлөгөө, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахтай холбоотой анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.