Архангай аймгийн Цагдаагийн газарт 2025 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 88 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноосоо 34 нэгжээр буюу 38.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийг бүтцээр нь харвал ихэнх нь залилах гэмт хэрэг давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, 81 хүн залилуулж, хохирогч болжээ. Мөрийтэй тоглоомын 5 хохирогч байна.
Залилах гэмт хэргийн улмаас иргэд 1.0 тэрбум гаруй төгрөгийн хохирол амссанаас 83.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Нөхөн төлүүлэлт нь нийт хохирлын 8.2 хувь юм.
Хохирогч болсон иргэдийг нийгмийн оролцоогоор нь харвал тэтгэвэр болон группт байдаг нь 2.1 хувь, оюутан 4.1 хувь, эрхэлсэн тодорхой ажилгүй 24.1 хувь, төрийн албан хаагч 22.4 хувь, хувийн байгууллагад ажилладаг нь хамгийн их буюу 47.3 хувь нь байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт санамсар болгоомжгүйгээс, мөнгөө амар хялбар аргаар өсгөх гэсэн хандлагаас үүдэлтэйгээр хохирч байгааг олон нийтэд таниулж, аливаа линк, та төчнөөн төгрөг хожлоо гэм мэт аргуудад хууртахгүй байхыг сануулсаар байна.
Мөн “Хэрэв та тэтгэвэрт гарсан Хаан банкны дансаар тэтгэвэр авдаг бол ок гэж бичээрэй”, төрийн одон медаль хуулбарлан бусдад олгох, хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа зөвшөөрөл, Хаан банк хүн бүр хожих боломжтой гэсэн зарын дагуу линк дарж, өөрийн утсанд ирсэн кодыг бусдад дамжуулах, машин түрээс, нислэгийн тийз захиала, хандив, тусламж, цагаан сар дөхөж байгаатай холбоотойгоор чанартай бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямд, цөөн үлдсэн тул түргэн захиалаад аваарай зэрэг залилангийн сүүлийн үеийн үйлдлийн аргуудын талаар олон нийтэд мэдээл өгч байна.