Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний хоёр сард нэмэгдсэнийг ЭЗХЯ мэдээллээ.
Тодруулбал, нэгдүгээр сард 10 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар нэмэгдэж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортолсон байна.
Хоёрдугаар сард 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11 хувиар нэмэгджээ. Тухайн сард Монгол Улс, БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхцсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр экспортын хэмжээ тодорхой хэмжээнд багассан ч амралтын өдрүүдийг эс тооцвол өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортолсон байна.
Гуравдугаар сарын 10-ны байдлаар гэхэд нийт 3 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн 1.3 сая тоннтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортод гаргаж байгаа ажээ.