Үе тэнгийн дээрэлхэлт нийгмийн хэдэн өдөр ярих сэдэвтэй болгов. Энэ үед Боловсролын яамнаас ямар арга хэмжээ авах нь вэ? гэдгийг олон хүн ажигласан. Гэтэл Боловсролын сайд П.Наранбаярын бодож олсон ганц арга нь 16 хүртэл насны хүүхдийн нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг нь хаана. Гар утаснаас хичээл хийдэггүй болгоно гэдэг мэргэн бодлого гаргав.
Гайхалтай гэж магтуулах гэсэн энэ арга нь яг үнэндээ хамгийн буруу бусармаг, хуучин нийгмийн санагдуулсан хорино, цагдана гэдэгтэй агаар нэг юм. Нийгмийн сүлжээний хор хохирол, сэтгэл зүйд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, хүүхдийн оюуны хөгжилд учруулж буй асуудлыг ярих нь зөв. гэхдээ шууд хаана, хязгаарлана гэдэг нь өөрөө шийдэл биш юм.
Олон айл эцэх эхийн хаягаар хүүхдээ утастай нөхөрлүүлнэ. Насанд хүрсэн нэртэй хуурамж хаягууд улам нэмэгдэнэ гэх мэт дараагийн шийдлийг яагаад тооцсонгүй вэ?
Үе тэнгийн дээрэлхэлт нь үнэхээр нийгмийн сүлжээнээс болсон уу гэдгийг тогтоосон судалгаа байна уу? Ийм судалгаа байхгүй.
Үе тэнгийн дээрэлхэлт бол нийгмийн сүлжээнээс үүдсэн асуудал биш. Харин эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын яамны алдаатай бодлогын уршиг гэдгийг захын иргэн сайд сэтэр зүүсэн П.Наранбаяр танд хэлээд өгнө.
Одоо байгаа сурагчдад лекц, илтгэл оруулах, гэмт хэргийн хор уршгийг таниулах ажлыг зохион байгуулах, дараа дараагийн үед нь хүмүүжлийн хичээл оруулах зэрэг бодлогын арга хэмжээ авах ёстой байтал зөвхөн хаана гэдгээр асуудлыг шийдэхгүй ээ.