Ардчилсан нам хэн ч биш гэж үү? Эрх баригчдаа!!!

Ардчилсан нам хэн ч биш гэж үү? Эрх баригчдаа!!!

Нүргээнтэй улс төрийг Ардчилсан нам эхлүүлчихэв. Гэвч... 

Ардчилсан намын УИХ дахь бүлэг бүхэлдээ нэг санаа, зорилго дор нэгдэж, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал нь 126 гишүүнийг ахалж, даргын сэнтийд суух ёсгүй. Түүнийг ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн 42 гишүүн УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдэв. Энэ бол бүлгийн нэгдсэн байр суурь. Энэ бол сөрөг хүчний хийж байгаа улс төр. 

Эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд байдаг зарчмыг арлдагдуулсан он жилүүдийг та бид бүгд мэднэ. Тухайлбал 2004 оны сонгуульд олууллаа болсон тухай үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга болж байв. Дараа нь мөн л Олууллаа болж, намын даргаа өөрчилсөн АН-ын дарга З.Энхболд УИХ-ын дарга болж байлаа. Харин өнөөдөр МАН-ын даргаар томилогдсон Н.Учрал УИХ-ын даргын алба хашиж байна. 

Парламентийн дарга гэдэг бол 126 гишүүнийг чиглүүлэх, хуваарилах, ажлыг нь хийхийн сануулах, засгийн газарт үүрэг даалгавар өгөх үүрэг бүхий албан тушаалтан. Гэтэл эрх баригч намын дарга нь энэ албан тушаал дээр суучихаар намынхаа өмнөөс ярьж, намынхаа эрх ашгийг нэгдүгээр эрэмбэлж, асуудлыг намын өнцөгөөс харна гэж сөрөг хүчин үзэж байна. 

Ардчилсан намын улс төрд Монгол Ардын нам боловсон утгаар та бидний хэлж ярьдаг с...ч өгчихөв. Учир нь сөрөг хүчин нь бойкот хийж байхад шийдэл ярихын оронд албан тушаалын хуваарилалт, амин хувиа хичээсэн асуудлаа яриад алхаж байна. Учир нь өнөөдөр Засгийн газраас 2 сайдыг чөлөөлж, шинээр томилох ажлыг хийнэ. Мөн дэд сайдуудыг чөлөөлөх эсэхийг намын удирдах зөвлөлөөрөө хэлэлцэнэ. 

Бүүр болоогүй шинээр томилогдох хоёр сайдыг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, ажилд нь оруулна гэдэг мэдээллийг түгээв. 

О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам юу ч гэсэн бид тоохгүй гэсэн мсж-ийг Н.Учрал даргатай МАН өгч байгаа нь энэ бололтой. Сөрөг хүчин бол хуцаж л байдаг гудамжны нохой гэсэн утгаар эрх баригч нам харж байгаа гэсэн үг үү? Тийм биш бол сөрөг хүчнийхээ улс төрд буулт, яриа хэлцэл хийх байтал үл тоож байгаа нь үнэндээ тохуурхаж буй үйлдэл юм. 

Угтаа бол сөрөг хүчний энэхүү байр суурийг зөвтгөх, эсвэл буруутгахаас илүү гарц гаргалгааг зөвөөр олж харах нь эрх баригч намд илүү тустай байлтай.