Б.Энхбаярыг ажлаа өгөөд шалгуул гэдэг шахалтын цаана өрнөх Улс төр Г.Занданшатар огцрох уу?
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь нүүрсний сонсгол зохион байгуулах ажлыг сайн гүйцэтгэсэн гэх үнэлгээтэй явж байв. Гэвч түүнд энэ үүрэг даалгавар өгч, ажилуулсан гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж, Б.Энхбаяр нь нүүрсний сонсгол хийхдээ Бодь групптэй үгсэн хуйвалдаж, өөртөө ашигтай байдлыг бий болгосон байж болзошгүй гэх мэдээллийг өгч 500 болон 800 мянган ам долларын асуудлыг гаргаж ирсэн.
Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт хандаж Б.Энхбаярыг шалгуулах хүсэлт өгсний дараагийн улс төр нь Б.Энхбаяр ажлаа өгөөд шалгуул гэдэг шахалт болж эхэллээ.
Учир нь өнөөдөр Б.Ариунзаяа, Лувсанжамц, Сайнзориг нарын гишүүд яг нэг үгтэй ярилцлагыг өгч харагдана. Бүгд л ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр авлига албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт нэр холбогдсон бол ажлаа өгөөд шалгуулах ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ажлаа өгөөд шалгуул гэж байсан. Тэгэхээр Б.Энхбаяр ч бас сайдын ажлаа өгч шалгуулах ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлж эхлэв.
МАН-ын хуваагдал, талцлын зодооны хурцадмал байдал үргэлжлэх үү? Эсвэл тохиролцоод өрнөх үү гэдэг нь өнөөдөртөө ??? хэвээрээ байна.
МАН-ын хуваагдлыг бүтэн болгож, эвлэрэх нөхцөлд Г.Занданшатар, Б.Энхбаяр нар албан тушаалаасаа бууж, нэг нь ажилгүй, нөгөө нь дан дээлтэй үлдэх нь цаг хугацааны хувьд ойлгомжтой болж эхэллээ. Тодруулах юм бол АН-ын шахалтаар Н.Учрал Засгийн газраа авч, Ерөнхий сайдын ажлыг хийж таарах нь. Тэрбээр УИХ-ын даргын албан тушаалыг өгчихөөд сул гишүүн хийж суухгүй нь тодорхой. Тэгэхээр намын дарга тул Ерөнхий сайдын тамга атгах нь гарцаагүй. Энэ нөхцөлд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж хөөрцөглөж явсан Г.Занданшатар ажилгүй болж, гудамжинд гарна. Түүний хувьд дан дээлтэй Ерөнхий сайд тул цаашид өнөөдрийн суудалд нь өргөж авчирсан найзынхаа татаасаар дахиад өгсөх үү гэдэг тун эргэлзээтэй. Найзын татаас энэ хүрээнд өндөрлөж байгаа гэдэг нь өрнөж буй улс төрд ойлгомжтой болж ирлээ. Тэгэхээр Г.Занданшатар ойрын хэд хоногт ажлаа өгч, амралтаа авах нь гарцаагүй бож байх шиг байна.
Г.Занданшатар Ерөнхий сайдын суудлаас буусан нөхцөлд дагаад дан дээлтэй, сул гишүүн болох хувь заяа Б.Энхбаярыг тойрохгүй дайрах шинжтэй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зүгээс сайдын суудлаа хадгалж үлдэхийг хүссэн ч намын зодоон түүнд энэ боломжийг огт өгөхгүй. Унасан хүн ууртай гэгчээр Л.Оюун-Эрдэнэ талд алдах зүйл байхгүй учир Б.Энхбаярыг ноолох чадалтай байна гэсэн үг. Тэгэхээр тэдний зорилго бол Б.Энхбаяр ажлаа өг гэдэг шахал. Шууд Г.Занданшатар буу гэж хэлэхгүйгээр Б.Энхбаярыг унагаах ажлыг хийж байна гэсэн үг юм.
Тэгэхээр тун удахгүй Н.Учрал Ерөнхий сайд болж, танхимаа бүрдүүлэхэд тэр танхимд багтахгүй улс төрчийн тэргүүн эгнээнд Г.Занданшатар, Б.Энхбаяр нар нэрлэгдэхээр болж байх шиг байна.