Н.Учрал дараагийн Ерөнхий сайд болох тохироо хийгджээ

Н.Учрал дараагийн Ерөнхий сайд болох тохироо хийгджээ

Яг одоо хуралдаж, улс төрийн шийдвэр гаргах гэж буй УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэж, дараагийн улс төрийн алхмууддаа орохоор болжээ. 

Нэгдүгээрт: УИХ-ын дарга Н.Учрал сөрөг хүчний шаардлагыг хүлээн авч, өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын албан тушаалаас татгалзана. 

Хоёрдугаарт: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын суудлаас татгалзаж, МАН-ын дарга Н.Учрал засгийн газрыг даатгах улс төрийн шийдвэр гаргуулна. 

Дээрх хоёр шийдвэр нь өмнө нь ойлгомжтой болсон хэдий ч хэрхэн өгч авалцах, ямар хэлбэрээр явах, хэн нь эхэлж ажлаа өгч, хэн нь дараа нь өгөх зэргээ өнөөдөр бүлгийн хурлаар шийдвэрлэж, МАН-ын удирдах зөвлөлөөр оруулахаар тогтсон байна. 

Нэн тэргүүнд Н.Учрал УИХ-ын даргын суудлаас татгалзах шийдвэрээ гаргах юм. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгөхөө мэдэгдэнэ. Нэг үгээр хэлбэл нэг дор хоёул өргөдлөө өгч, байр сууриа тодорхой болгоно. 

Гагцхүү улс төрийн ганц гацааж байгаа шийдвэр нь дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ? гэдэг дээр хэлэлцүүлэг, хэлцэл өрнөж байна. С.Бямбацогт болон С.Амарсайхан нарыг хоёр талаас зүтгүүлж байна. Харин дундын хувилбараар Ж.Бат-Эрдэнэ нэрлэгдэж байна.