Улс төрийн тоглоом ширүүсч эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч Х.Баттулга хамгийн олон санал авч, дараа нь МАН-ын дарга М.Энхболд оров. Харин МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар санаанд оромгүй өндөр санал авч айрагдлаа. Гэхдээ түүний хувьд дахин санал хураалтад оролцох боломж байсан гэдгийг бодолцох ёстой.
Х.Баттулга одоо энэ эрчээрээ зүтгэнэ.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулга энэ эрчээрээ зүтгэх нь гарцаагүй. Одоо М.Энхболдтой тулах учраас ялчихсан гэж хоолой нь сөөнгөтөж суугаа. Үнэхээр нь ч түүний дэмжлэг өндөр байна. Ялангуяа Х.Баттулгын ялалтын гол хөзөр нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг. Дээр Багануур дүүргийнхэн итгэл хүлээлгэж санал өгчээ. Тэгэхээр энэхүү хөзөр дээрээ ялагдсан хэд хэдэн аймгийнхаа саналыг нэмж тусгахаар ажиллах нь гарцаагүй. Ийм боломж ч байгаа. Харин тэгэхийн тулд өнгөрсөн хугацаанд явж ирсэн дайралтын аргаа л хэрэглэх болов уу.
М.Энхболд харин хэрхэх вэ?
М.Энхболдын ялагдлын гол шалтгаан нь түүний ПИАР-ын багийн хэтэрхий бардамнал. Дээр нь хэсэг бүлэг этгээдийн намын нэр хүндээ унагаасан алхам яах аргагүй мөн. Үүн дээр тооцоолоогүй нэг зүйл бол Эрдэнэтийн асуудал. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалыг төр эргүүлэн авлаа гэсэн МАН-ын бардамнал нь олон иргэний саналыг өөртөө татна гэж МАН тооцсон. Үүнд ч М.Энхболд итгэлтэй байв. Харин энэхүү итгэл нь талаар болчихлоо. Түүний эсрэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас авсан Худалдаа хөгжлийн банк ба түүний баг чимээгүй суугаагүй нь гарцаагүй. Тэгэхээр одоо М.Энхболд нэгд тэдэнтэй учраа олно. Тэдний өмнө хэрхэн өвдөг сөгдөхөөс шалтгаалж асуудал эргэнэ. Мэдээж хэрэг шууд Худалдаа хөгжлийн банкны захирал сахал Эрдэнэбилэг гэгчийн өмнө өвдөглөхгүй. Харин наадмыг 9 дэхь жилдээ нээхээр болсон нэгэн эрхэм энэхүү агшин хүлээгээд баавартай сууж байгаа нь гарцаагүй.
Нөгөө талдаа мэдээж МАХН-тай гар барих хэрэг гарна. Тэр дундаа Н.Энхбаярыг өөрийнхөө талд урвуулах. Мөн С.Ганбаатарыг дэмжсэн талын саналыг өвөртлөхийн тулд энэ 14 хоногт их л зүйл дээр өнөөх аядуу зөөлөн зангаа гаргаж буултаа хийх ёстой. Тэгэхгүй бол түүний Ерөнхийлөгч болох мөрөөдөл талаар болж мэднэ.