Шүүх, прокуроруудаа! “Эцсийн сонголт”-оо хийхийн өмнө мэдээлэл өгөөч!

Шүүх, прокуроруудаа! “Эцсийн сонголт”-оо хийхийн өмнө мэдээлэл өгөөч!

Монгол түмний заяа түшиж улсын төсөв, Чингис бонд тэргүүтнээс “Шинэ төмөр зам”, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслүүдийн нэр дор их хэмжээний мөнгө зувчуулсан Х.Баттулгын “хар мөнгө” сонгогчдын саналыг 100 хувь худалдаж авч чадсангүй.

 

Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн процессийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо алдаатай шийдвэр гаргасан байж болзошгүй гэсэн сэтгэлдэл яах аргагүй төрдөг. Учир нь түүний сэжигтэн гэдгээ, яллагдагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн гарын үсэг байдаг. Тэр шийдвэрийг цуцалсан ямар нэг бичиг цаас олддоггүй.

 

Тийм ч учраас УИХ-ын нэр бүхий гишүүд тус байгууллагаас томилогддог СЕХ-г “буруу ажилласан” гэж бодохгүй байх үүднээс нэр дэвшигч Х.Баттулгад холбогдох хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар хуулийн байгууллагуудад хандсан. Гэтэл ямар хариу ирсэн гээч. Нэр дэвшигч Х.Баттулга “яллагдагч хэвээрээ” гэдгийг тодорхойлж хавтаст хэргүүдийг дурьдсан.

Энэ тохиолдолд Х.Баттулга яагаад нэр дэвших эрхээ олж авсныг нь өнөөх л мөнгөөр зодсон, мафижсан үйл явц, өөрийнхөө бахархдаг “Загалмайлсан эцэг” байж чадсантай л холбож тайлбарлахаас аргагүй юм. 

 

Тэр сайдаар ажиллаж байхдаа Концессийн тухай хуулийг уландаа гишгэж 720 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон учраас яллагдагчаар татагдсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар сэжигтэнН.Энхбаяряагааднэрдэвшээгүй, түүнийөрсөлдөгчЦ.ЭлбэгдоржийгдэмжижХ.Баттулгатэргүүтэнбархирчбайсныгсана! Сэжигтэн Н.Энхбаярын өрсөлдөх эрхээ хаалгасан шалтгаан нь “Х.Баттулгаас ядуу” л байжээ дээ.

 

Яг одоогийн байдлаар Х.Баттулга “Би 100 гаруй мянган саналын илүүгээр ялсан” гэж хашхирч байгаа боловч яагаад хувийн компаниас нь тэрбум, тэрбумаар мөнгө ачаад явсныг, өөртэй нь үйлдсэн хэрэг нэгтэй ч хуульчийн хувьд хөөцөлдөж байгаад хэргээ тусгаарлуулсан А.Гансүх  сайд асан юуны учир Дорноговь руу туслахынхаа хүүхдээр мөнгө зөөлгөснийг тайлбарлаагүй. Тайлбарлах ч аргагүй хууль зөрчсөн үйлдэл. Одоо түүнд өмнөх гэмт хэргүүд дээрээ төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэх Э.Бат-Үүл найзынх нь яриад байгаа  хэрэг нэмэгдэж таарна.

Ийм байтал түүнийг Ерөнхийлөгчид өргөмжилж мафижсан, адал балмад үйлдлүүдэд нь төрийн эрхийг нэмж олгох, Х.Баттулгын гэх хэргүүд дээр ажиллласан хууль, прокурорын байгууллагынхныг шүүх томилох “заналтай зуултад” нь хаяж өгөх нь хэний эрх ашигт нийцэх вэ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй” гэдэг ч Х.Баттулгад энэ нь хамаагүй бололтой. “Нэр дэвших учраас шүүх хурал товлохгүй байх”, “Нэр дэвшигч учраас нэмж ямар ч гэмт үйлдэл давхар хийж болдог” гэх мэт байж боломжгүй олон заалт Х.Баттулгад л үл хамаарах боллоо.

Төрийн тамгыг гардаж аваагүй, нэр дэвшигчийн статустай байхдаа ингэж хуулиас гадуур авирлаж байгаа хүн Монгол Төрийн дээд албан тушаалд очиж болох уу.

Хамгийн харамсалтай нь нэрдэвшигч Х.Баттулга 50-аас дээш хувийн санал авч Ерөнхийлөгчөө рсонгогдлоо гэхэд хамгийн түрүүнд эдгээр хэргүүд, түүнийг шалгасан хуулийн байгууллагынхны үүргийн дагуух өдөлмөрлөсөн бүхэн шууд хогийн саван дорно. Ямар “Тэр үед Х.Баттулга Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдаар ажиллаж байгаагүй” гэлтэй биш. Эсвэл “Улсад онц их хэмжээний хохирол учраагүй” гэсэн дүгнэлт гаргахуу.

 

Нэр дэвшихдээ шүүх, прокурорын, Эрүүгийн цагдаагийнхныг дуугүй байлгаж чадаж байгаа хүн Ерөнхийлөгч болсныхоо дараа хэнийг, юуг амыгнь барьж, ямар хавтаст хэргийг үгүй хийх бол. Тэр цагт Х.Баттулга шиг ариун нэртэй улстөрч үлдэхгүй. Монголын шүүх байтугай Олон улсын шүүхийн өмнө хууль үйлчлэхгүй цорын ганц мафижсан бүлэглэл цагаадна, хууль үйлчлэхгүй болно. “Загалмайлсан эцэг”-ийг шүтэн бишрэгч тэрбээр яг үүнийг л хүсч байна. Гэвч Монголын ард түмэн хамгийн их хүссэнээс нь саналаа харамладаг мэргэн сонголтоороо түүнийг нэгэнтээ чөдөрлөлөө. Дараагийн удаад тэр давтан гэмт үйлдлээ үргэлжлүүлж нэмж мөнгө тараахаас ч  сийхгүй нь ойлгомжтой боллоо.

Миний ард түмэн ядуу байна. Мэдлэг багатай байна. Энэ байдалд нь Х.Баттулга ямар их дуртай гээч. Тиймээс  хуулийн байгууллагаас Х.Баттулга нэр дэвшигчид холбогдох хэрэг хэрхэн шийдэгдсэнийг олон нийтэд мэдээлж төөрөгдлийг арилгах ёстой. Энэ бол УИХ-ын хэдхэн гишүүний тавьсан шаардлага төдий биш сонгогчдын мэдэх эрхийн асуудал.

 

Эдүгээ шүүх, прокурорыг хэн томилсноос үл шалтгаалан “Х.Баттулга гэмт  этгээд мөн эсэхийг мэдээлж өгөхийг” сонгогчдоо төлөөлөн шаардаж байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын техникийг ИБУИНВУ-ын Шотландад бүртгэлтэй компаниас 1.770.000 ам.доллараар худалдаж авсан “хосгүй” наймааг шалгаж өгөөч. Дээрх 1.770.000 ам.долларыг яагаад Латвийн Рига дах ABLV банкинд шилжүүлсэн. Уг банк нь “мөнгө угаах” гэмт хэрэг холбогдон Европын холбооноос 3.0 сая еврогоор торгуулах шийтгэл хүлээж байсан банк гэдгийг та бүхэн мэдэж байгаа юу гэдэгт хариу авч байж сонголтоо хиймээр байна.

 

60 тэрбумын яриа гэгч эвлүүлгээр “төрийг зарлаа” гэсээр хамгийн их санал авсан энэ нэр дэвшигч дээрх наймаагаа албан ёсны болгож аваад жинхэнэ утгаар нь улсаа зарчихгүй байгаа гэхээс сонголтоо хийхийн өмнө эргэлзэж байна. Тэрэндээ тулбал газрын наймаа энэ тэр юу ч биш, тасдаад өгчихсөн биш хэвээрээ байгаа. Орон орныг нууц гэрээгээр залилж явдаг, Хятадын эдийн засгийг хүлээн зөвшөөрдөггүй энэ хүнээр улсаа удирдуулбал ёстой л “уутныхаа амыг уруу харуулаад гөвсөнтэй” адил хэрэг болох нь ээ.  

 

 

Ж.Сондор