Монгол Ардын Намын УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг Их тэнгэрт өнөөдөр буюу 2026 оны 08 дугаар сарын 25 өдөр цугларчээ. Уг хурлаар хоёр асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрнэ.
Нэгдүгээрт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг энэ 7 хоногт, эсвэл ирэх 7 хоног зарлан эхлүүлэх юм. 14 хоног хуралдахаар шийдвэрлэх аж.
Хоёрдугаарт ээлжит бус УИХ-ын чуулганы хуралдааны явцад АН-аас өргөн барих засгийн газрыг огцруулах асуудлыг хамгаалж үлдэх дээр эв нэгдлээ хангах талд тохирч, хуйвалдаанаа эцэслэхээр тогтох юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүний 60 нь нэг талдаа гарч зогсох шаардлагатай байгаа талаар Н.Учрал бүлгийн гишүүдэд тайлбарлаж, тэр талд дэмжлэг авахын тулд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг хоёр талдаа зогсоохоор их тэнгэрт цугларсан байна.