"Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс танилцуулсан мэдээгээр 2026 оны 09 дүгээр сарын 14 өдөр замын хөдөлгөөнд 464 мянган тээврийн хэрэгсэл оролцсон байна.
Нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй 1.7 сая орчим тээврийн хэрэгсэл байдаг. Эдгээр тээврийн хэрэгслийг 600 мянга нь тогтмол өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог байна.
Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар зорчуулсан нөхцөлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг тоо эрс буурдаг. Харин дугаарын хязгаарлалт үйлчлээгүй нөхцөлд зарим авто зам дээр 0 зогсолт үүсэх хэмжээнд замын хөдөлгөөний эрчим нэмэгддэг байна.