Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” концертоо долоодугаар сарын 11-ний 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглоно. Морин хуурын чуулгын 25 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойдоо зориулсан энэ тоглолтыг Үндэсний их баяр наадмаар ард хүргэж байгаа юм. “Монголын сайхан орон“ концертод Морин хуурын чуулгынхан үзэгч, сонсогчдын зүрхэнд хоногшсон шилмэл бүтээлүүдээ эгшиглүүлэхээр бэлтгэж байна.