НҮБ-ААС 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЯРАЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

НҮБ-ААС 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЯРАЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан люксенбургийн засгийн газартай хамтран нярайн  оношилгоо эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн яаманд гардууллаа. Тусламжийн хүрээнд орон нутгийн эмнэлгүүдийн эмчилгээ хүртээмж сайжирна.Монгол улсын төр эрүүл мэндийн салбартаа өргөмөл хүүхэд шиг хандаж ирсэн. Нийт монгол хүний энхийн манаанд зогсох салбарын зардал нэмэгдэж байгаа ч төсөв нь буурсан. Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн салбартаа анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг санууллаа.600 мянган ам доллар буюу 1,2 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг 21 аймаг болон бүсийн оношилгооны төвүүдэд хүргүүлнэ.

2 аймагт нярайн инкубатор, ургийн мониторинг хийдэг төхөөрөмж 21 аймагт, хүндрэлтэй эх нярайд зориулсан хяналтын мониторыг 21 аймагт, дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг бүсийн оношилгооны 4 төвд, 13 эмнэлэгт нярайн амьсгалын аппарат, 22 эмнэлэгт нярайн шарлалтыг эмчлэх төхөөрөмж, 42 ширхэг тариурын автомат шахуургыг өглөө. Ингэснээр зарим өвчнийг нийслэлрүү шилжүүлэхгүйгээр орон нутагтаа эмчлэх боломж бүрдэнэ.Эрүүл мэндийн салбарын төсөв 2016 онд 672 тэрбум төгрөгөөр батлагдсан. Ирэх оны төсөв 27 тэрбумаар багасч 645 тэрбум төгрөгөөр батлагдсан. Гэтэл эрүүл мэндийн салбар нь 20 тэрбум төгрөгийн өртэй. Долларын үнэтэй зэрэгцэн эм эмнэлгийн хэрэгсэл үнэтэй болсон. Дээр нь эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй ядруухан байгаа