Улаанбаатарт нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглов

Улаанбаатарт нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглов

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах өдрийг сонгуулийн Ерөнхий хорооноос 2017 оны 07 сарын 07 өдөр гэж товлоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга С.Батболд захирамж гаргасан байна. Нийслэлийн засаг дарга С.Батболдын хувьд 2017 оны 07-р сарын 06-ны 00.00 цагаас  8-ны өдрийн 00.00 цаг хүртэл авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
 
Уг захирамжид “Дээрх хугацаанд Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан тэмдэглэлт үйл ажиллагаа, баяр ёслолыг зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /С.Отгонбаяр/-т,  соёл, урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ж.Дамдинцэрэн/-т,  нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/ Дүүргүүдийн зараг дарга нарт даалгав. 
 
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникын зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг  7-р сарын 07-нд болгох шийдвэрийг аж ахуйн нэгжийн удирдлагуудад  хүргүүллээ.
Сонгуулийн дахин санал авах үйл ажиллагааг зөрчил доголдолгүй, өндөр зохион байгуулалттай явуулах бүх нөхцөл бололцоог хангаж ажиллахыг  “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК /Д.Баярсайхан/-нд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК /П.Маргад-Эрдэнэ/-нд, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т,  Нийслэлийн тээврийн газар /Д.Отгонбаатар/-т , Нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т  тус тус даалгалаа.  
 
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болголоо.
 

 

Ийнхүү Улаанбаатар хотод Пүрэв, Баасан, Бямба гарагт ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын урьдчилсан дүн гартал энэхүү захирамж үйлчлэх юм. 

 

Б.Баяр 

 

 

hghghg