-АН-ын хэрээс хэтэрсэн популист амлалтууд энэ бүхнийг баллаж эхэллээ. Зүгээр л хоосон лоозон нь ингэж нөлөөлж байгаа юм чинь ард түмэн АН-д дахин төрийн эрхийг авах боломж олговол Монгол Улс дампуурлаа албан ёсоор зарлаж, гадны том корпорациуд эх оронд маань дураараа дургих боломж өгөхөөс аргагүйд хүрэх биз ээ-
Монголбанкны албан ёсны тайланд, 2017 оны хоёрдугаар улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурсан тухай мэдээлжээ. Санхүүгийн энэ сэргэлтэнд ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарч байгаа нь голлох нөлөө үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран тавдугаар сарын дунд үеэс хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн үр дүнд долларын ханш бага багаар суларсаар, нэг сарын дотор 100 төгрөгөөр багассан.
Гадаад валютын ханшийн хэлбэлзэл манай улсын санхүүд шууд нөдөө үзүүлдэг. Тиймээс төгрөгийн ханш дахин сэргэж эхэлсэн нь Монголд үр нөлөөгөө үзүүлж, гадаадаас авах бараа, таваарын үнэ буурч, дотоодод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш буурах хандлагатай болж байсан юм.
Гэвч эдгээр үр дүн салхинд хийсэх өндөр магадлалтай болов. Учир нь сүүлийн хоёр өдөрт долларын ханш дахин өсөх тийшээ ханджээ. Тодруулбал, долдугаар сарын 2-ны Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 2349 төгрөг байсан бол 3-ны орой 2352 төгрөг болсон байв. Хэдийгээр энэ өсөлт маш бага мэт харагдаж байгаа ч эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэд дахин их. Уг нь эдийн засагчид долларын ханшийг тогтмол хурдаар доошилно гэж тооцоолж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны үр дүн Монголын санхүүгийн зах зээлд том цохилт өгснийг санаж байгаа биз ээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллогын эцсийн дүн гараагүй байсан хэдий ч АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга тэргүүлж байсны улмаас дотоодын хөрөнгийн биржид савлагаа үүсээд зогсохгүй, олон улс дахь манай компаниуд болон Монголд хөрөнгө оруулагчдын хувьцаа асар хурдтай унаж, хасах үзүүлэлт рүү дөхөж сандаргасан. Хэдийгээр Монгол Улсад дахин санал хураалт болох нь тодорхой болсон ч байдал намжсангүй. Монгол руу хөрөнгө оруулахаар зэхэж байсан гадныхан хүлээлтийн байдалд шилжиж, нэлээд хэдэн томоохон төсөл таг зогссон хэвээр байна.
АН-ын сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга нь Монгол, Хятадын цаашдын харилцаанд сэв суулгахуйц хэмжээнд хүрсэн
Түүнчлэн АН-ын сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга нь Монгол, Хятадын цаашдын харилцаанд сэв суулгахуйц хэмжээнд хүрсэн учраас урд хөрш манайхаас нүүрс авдаг нэлээд хэдэн сувгаа хааж, монголчуудыг Хятад руу визээр нэвтрүүлэх тухай яриа гаргаадахлаа. Ингэснээр Монголоос Хятад руу нүүрс зөөдөг нэлээд хэдэн компанийн ирээдүй бүрхэг болж, хувиараа тээвэр хийдэг олон зуун хүн орлогогүй болов. Эдийн засгийн нөлөөллөөр нь авч үзвэл, эдгээр компани, хувь хүний цаана олон мянган хүний амьдрал бий. Мөн улс, орон нутагт төлдөг татвар, хураамж, нийт орлого нь Монголын эдийн засагт тодорхой байр суурь эзэлсэн. Харамсалтай нь, эдгээр ажлын байр, ашиг орлого одоо үгүй болох нь тодорхой болсон байна.
Одоогийн байдлаар манай улсын гадаад худалдааны 80 гаруй хувийг БНХАУ эзэлж байгаа
Энэ мэт маш олон хүчин зүйл дотоодод ам.долларыг дахин чангарах боломж олгож, үүнийг дагаад бараа таваар, шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүсэв. Манай улсын нэг сул тал нь дээрх хоёр төрлийн үнийн өсөлтийг хянаж чаддаггүйд оршдог. Хэрвээ Хятад улс хэлсэн амандаа хүрч боомтуудыг хаавал юу болох вэ. Эсвэл монголчууд урд хөрш рүү визтэй зорчдог болчихвол яах бол. Одоогийн байдлаар манай улсын гадаад худалдааны 80 гаруй хувийг БНХАУ эзэлж байгаа. Ганц манайх гэлтгүй дэлхийн маш олон орон, тэр дундаа өндөр хөгжилтэй улс орнууд ч Хятадтай голчлон харьцаж, мөн харилцаагаа хадгалахыг эрмэлздэг. Гэтэл энэ байдалд хаалт үүсэх том нөхцөл үүссэн нь ердөө АН-ын сурталчилгаанаас болж буй гэхээр дэндүү харамсмаар.
Монгол Улс санхүүгийн маш цөөн эх үүсвэртэй, ихэнх нь түүхий эдийн олон улс дахь ханшаас шалтгаалж өгөх өгөөж нь тодорхойлогддог, уул уурхайгаас 100 хувь хараат. Үүний эсрэгээр эдийн засгийнх нь үзүүлэлтэд таагүй нөлөө үзүүлэх маш олон хүнийн зүйл бий. Үүний жишээ нь, хэрэгжих, эсэх нь тодорхойгүй сонгуулийн амлалтууд.
Дээр дурдсанчлан АН засаг, төрийн эрхийг дангаар барьж байх үедээ хэтэрхий популист амлалтуудааа биелүүлэхийн тулд тавьсан маш их зээл тусламж, өр шир, бондууд хэрээс хэтэрсэн. Гэтэл муу дээрээ муухай гэдэгчлэн Монголын гадаад харилцааг нэлээд самарч, хөрөнгө оруулагчдыг үндсэнд нь үргээж дууссан. Харин МАН 2016 онд засгийн эрхийг хүлээж авахдаа хасах үзүүлэлттэй төсөв, үгүйрэл, дааж гаршгүй өр шир, эдийн засгийн дампуурал зэргийг цугт нь авсан ба үүнийг залруулахын тулд ОУВС-тай зайлшгүй хамтарч ажилласан. Ингэснээр сүүлийн таван жилд Монгол Улсын эдийн засагт анх удаа эерэг байдал ажиглагдаж эхлээд байсан.
Гэвч АН-ын хэрээс хэтэрсэн популист амлалтууд энэ бүхнийг баллаж эхэллээ. Зүгээр л хоосон лоозон нь ингэж нөлөөлж байгаа юм чинь ард түмэн АН-д дахин төрийн эрхийг авах боломж олговол Монгол Улс дампуурлаа албан ёсоор зарлаж, гадны том корпорациуд эх оронд маань дураараа дургих боломж өгөхөөс аргагүйд хүрэх биз ээ.