Амралт сувиллын газрын нэгдсэн мэдээлэл

Амралт сувиллын газрын нэгдсэн мэдээлэл

Та хаана хэрхэн амрахаа шийдэж амжаагүй байна уу. Тэгвэл танд тус болох мэдээллийг хүргэж байна. Зуны дэлгэр цагт цэвэр агаарт амарч, эрүүл мэндээ сувилуулахыг хүсч байгаа бол танд дараах мэдээлэл хэрэг болно.

  1. АрЖанчивланрашаан сувилал
    Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай байдаг. Ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх, багасгах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлтэй устай сувилал юм.
    - Ходоодны архаг үрэвсэл 
    - 12 нугалаа гэдэсний хүндрэпгүй шархлаа
    - Элэг цөсний архаг өвчин
    - Нойр булчирхайн архаг үрэвсэл
    - Бодисын солилцооны өвчин
    - Төмөр дутсан цус багадалтын үед энэхүү рашаан сувилалд хандвал сайн. 
    Харилцах утас: 99041639, 99176806, 89267061
  2. “Отгонтэнгэр” рашаан, сувилал
    Завхан аймгийн Алдархаан сумын нутагт,Отгонгэнгэруулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг, натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд рашаанд оруулах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Энэхүү рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл ажилладаг бөгөөд эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүсийг долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос унаагаар үйлчилдэг. 
    - Үе мөчний өвчин 
    - Эмэгтэйчүүд
    - Мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. 
    Харилцах утас: 01462-21620, 99059022, 99468182, 99859645
  3. “Шаргалжуут” рашаан, сувилал
    - Үе мөчний архаг өвчлөл
    - Эмэгтэйчүүд
    - Арьсны өвчин, харшил
    - Амьсгалын замын өвчин 
    -Үрэвсэлтөвчний үед сувилуулах газар хайж байгаа бол Шаргалжуутыг сонгоорой. Улаанбаатар хотоос 650 км-ийн зайд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаанууд байдаг. Үүнийгээ дагасан маш тохилог гэр, эко буудал, өвлийн байраар үйлчилдэг. 
    Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/shargaljuutLLC
    Вэб сайт: http://shargaljuut.mn/ бөгөөд үүгээр онлайн захиалга өгч болдог юм билээ.
    Харилцах утас: 95829918 96363032
  4. Аварга тосон рашаан, сувилал
    - Хоол боловсруулах эрхтэн
    - Мэдрэлийн тогтолцоо
    - Арьсхаршлыганагаах увидастай рашаан болон нууртай юм. Сувиллын эмчилгээний эрхийн бичгээ аваад очиж эмчлүүлэхээс гадна нуурын ойролцоо гэр, байшин түрээслүүлдэг газар олон байдаг учраас хувийн бэлтгэлээ базаагаад л гараад очиход болдог. Гэхдээ 7-р сарын үеэр хүн их байдаг болохоор эхэлж захиалга өгөөд очвол найдвартай. Жил бүрийн 6 дугаар сарын 14-нөөс 9 дүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг.Рашаан сувилалын захиалга өгсөн иргэдэг үйлчлэх автобус долоо хоногий Даваа, Лхагва, Баасан гаригуудад Өргөө кино театрын араас хөдөлдөг. 
    Дэлгэрэнгүй мэдээллийг: 
    http://dermatologycenter.gov.mn/in…/2012-04-23-05-59-36.html 
    Харилцах утас: 70003032, 95829918
  5. Чингисийн гурван нуур
    Хэнтий аймгийн Дадал сумын нутагт их эзэн Чингис хааны мэндэлсэн ДэлүүнБолдогийнөвөрт, Гурван нуурын хойт эрэг дээр Улаанбаатар хотоос 600 км, Өндөрхаанаас 270 км, Чойбалсан хотоос 326 км, Баруун-Урт хотоос 500 км зайд байрладаг. Ардын уламжилалт эмчилгээг европ эмчилгээтэй хослуулан хийдэг рашаан сувилал юм. 4 сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг ба гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. 
    Харилцах утас: 91887578, 99378342
  6. Хужирт рашаан сувилал
    - Үе мөч
    - Арьсны өвчинд маш сайн сувилал юм. Учир нь рашаан болон,лагшаврын эмчилгээг хослуулж хийдэг бөгөөд 
    - Ясны гэмтэл
    - Эмэгтэйчүүд
    - Мэдрэлийн гаралтай өвчлөлүүдэд ч сайнаар нөлөөлдөг халуун рашаан юм. Тус сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд Даваа, Лхагва, Баасан гарагуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний 8 цагт автобус сувилалын зүг хөдөлдөг.
    Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/khujirt.spa
    Харилцах утас: 91913860, 99070034, 98557085, 70325947
  7. ӨвөрЖанчивланрашаан, сувилал
    "Өвөр Жанчивлан" рашаан сувилал нь Улаанбаатар хотоос шууд засмал замаар 105 километр, Төв аймгийн төвөөс 70 километр зайд оршдог. Жанчивлангийн рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг , цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг бөгөөд тус рашаан сувилал нь 4 улиралд үйлчилгээ явуулдаг. Зуны улиралд гүүний саам , цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээнүүдийг хийж мөн эмчилгээний хоолоор үйлчилдэг байна. Салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар эмчилгээнд нэн тохиромжтой ажээ.
    Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/UvurJanchivlan/timeline 
    Харилцах утас: 99068911, 11322075
  8. ХАСУШивэрт рашаан сувилал
    “Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. 
    • Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан
    • “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилхээс гадна усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, иллэгийн үйлчилгээ үзүүлдэг байна.
    Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/HasuShivert 
    Харилцах утас: 98007314, 98003212
  9. “Их БулагРезорт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор
    - Нойр булчирхай
    - Сахар буюу чихрийн шижин
    - Ходоодны өвчнийг анагаах чадалтай Их булаг рашааныдэрэгдэх сувилал юм. 
    Булган аймгийн үзэсгэлэнт байгаль, өндөр сүрлэг уулсын дунд байршилтай бөгөөд онцгойлон чихрийн шижинтэй хүмүүст зориулан Клиникийн нэгдсэн 1-р эмнэлэгийн Диабетын төвийн эмч сувилагч нар зөвлөгөө өгөн, дасгал сургуулилт болон бариа засал хийж үйлчилдэг. 
    Харилцах утас: 88112351: 88100012; 98780898
    Сувилалыг ерөнхийд нь рашаан болон клиник гэж ангилдаг бөгөөд рашаан сувилал нь байгалийн гаралтай эрдэст ус, шавраар эмчлэх, клиник нь химийн гаралтай эм, тарилгаар биеийг нөхөн сэргээхийг хэлдэг. Улаанбаатар хот болон суурьшмал төвүүдэд байх сувилалууд ихэвчлэн клиник үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг юм.

Та өөртөө болон хүүхэд, гэр бүлдээ хэрэгтэй мэдээлэл авахыг хүсвэл манай хуудсанд лайк дарж нэгдээрэй :-)