Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Энэ зайд хөдөлгөөний зохицуулалт хийснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж тооцсон байна.
Энэ талаарх тайлбар бичлэгийг танд хүргэж байна.
Хэдийгээр албаныхан төв замын дагуу зүүн гар эргэх машины хөдөлгөөнийг хязгаарлах нь ашигтай гэж үзэж байгаа ч жолооч нарын хувьд харин ч туслах замуудад хэт их ачаалал өгнө гэсэн шүүмжлэлийг өрнүүлээд байна. Ямартай ч маргааш өглөөнөөс эхлэн баруун 4замаас зүүн 4 зам хүртлэх авто замын хөдөлгөөн зүүн гар эргэхгүй боллоо