Төрийн далбаагаа түрүүлж хүндэтгээч Ц.Мөнх-Оргил сайдаа

Төрийн далбаагаа түрүүлж хүндэтгээч Ц.Мөнх-Оргил сайдаа

Гадаад харилцааны сайд  Ц.Мөнх-Оргил Балба улсад албан айлчлал хийж байна. Түүний айлчлал ч яахав. Харин айлчлалынх нь хүрээнд ард нь залагдсан Монгол улсын төрийн далбаа л түмэн олны, тив дэлхийн анхаарлыг татчихлаа. Уг далбааг алдаатай гэдгийг та бүхэн зурагнаас харж байгаа байх.

Монгол улсын нэр хүнд, олон улсад үнэлэгдэх үнэлэмж бүр жижигхэн зүйлээс харагдана. ЗГХЭГ-ын дарга нь халаасандаа гараа хийчихээд гадаадад зургаа авхуулж явахад Гадаад харилцааны сайд нь Төрийн далбааг нь буруу хийчихсэн байхад л өмнө нь инээмсэглээд зургаа татуулж явна. Үүнийгээ л мэргэжлийн засгийн газрын мэдлэг, боловсролтой сайд нарын баг гэж Ж.Эрдэнэбат та өмгөөлөх үү?

Дээрх зургийг гадаад харилцааны яамны сайтад байршуулахдаа засч янзлаад оруулчихжээ. / http://www.mfa.gov.mn/?p=38160 / Ингэж түмний нүдийг гурилаар хуурах хэрэг байгаа гэж үү? Жинхэнэ зурагтай сайт / http://thehimalayantimes.com/multimedia/photo-gallery/prakash-sharan-mahat-welcomestsend-munkh-orgil/ / Харин үүнийхээ оронд алдаагаа засч асуудлаа ухамсарлах нь зөв болов уу? Айлчлал гэхээр л даргыгаа ямар буудалд буулгах, хаана хоол идүүлэх тухай санаа тавьж, мөнгө гаргадаг шигээ айлчлалдаа зориулсан жижиг хэрэглэл бүрт анхаарлаа хандуулах нь Гадаад харилцааны яамны ажил баймаар юм. Улсынх нь төрийн далбааг бараг л уруу харуулаад хийчихсэн байна ш дээ эрхэм сайдаа. Үүнийхээ нь өмнө өөрөө зургаа татуулахдаа юу бодож байсан тухайгаа тайлбалаач эрхэм гадаад харилцааны сайд аа!!!! Ер нь албан айлчлалд хамгийн анхаарах зүйл бол төрийн далбаа. Албан ёсны уулзалтын ард байршуулах төрийн далбаагаа хүнээсээ өмнө түрүүлээд тухайн улсдаа хүргүүлчихэж болдоггүй юм гэж үү? Үүгээр дамжуулж улсын нэр хүнд, угтаа Монголын мэдэх гэсэн хүнд танигдах олон шалтгаан явж байгаа гэдэгт итгэнэм. 

Түүний хувьд айлчлалынхаа хүрээнд Парламентын спикер Онсари Гхарти, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд П.Ш.Махаттай хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.
Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг харилцан айлчлуулах, олон улсын харилцааны зангилаа асуудлуудаар зөвлөлдөх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтож, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Засгийн газруудын хооронд дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай Гадаад харилцааны сайтад сийрүүлжээ.