Д.Гантулга огцрох хүсэлтээ өгч У.Хүрэлсүх гишүүн болох тоглоом эхлэв үү

Д.Гантулга огцрох хүсэлтээ өгч У.Хүрэлсүх гишүүн болох тоглоом эхлэв үү

2016 онд болсон УИХ-ын ээлжит сонгуулиар Хэнтий Д.Гантулга гэгч залуухан улс төрч сонгогдсон билээ. Парламент дотроо хамгийн залуу нь гэсэн тодотголыг зүүсэн түүний хувьд сонгогдсон цагаасаа л хэл ам татлах болсон гэхэд болно. Анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангараг өргөв. 2016 оны 10 сард нээлтээ хийж 2017 оны 02 сард хаалтаа хийсэн Намрын чуулганд хамгийн бага суусан гишүүдийн нэг нь өнөөх л залуу гишүүн Д.Гантулга. Түүний хувьд уг хугацаанд хамгийн олон улсад ажлын айлчлал хийсэн нэгэн болж хувирсан. Түүнийг зэмлэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаа хий, чуулганы хуралдаанд цагтаа ирж сууж байхыг хэд хэдэн удаа анхааруулсан билээ. Туршлагатай улс төрчийн анхааруулга, сануулсан үг, сургамж нь түүнд төдийлөн хүрсэнгүй. Хуралдаа суудаггүй, гадаадаар аялж зугаалдаг парламентын гишүүн хэвээрээ л хаврын чуулганы хугацааг өнгөрүүлсэн.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж

 

Өнөөдөр албан бус эх сурвалжаас УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө гэсэн мэдээлэл гарч эхлэв. Энэ бол санамсаргүй цуурхал биш. Харин санаатай, бас зорилготой түгээлт. Үүний гол зангилаа нь МАН-ын даргын сунгаа яах аргагүй мөн. Учир нь Төрийн ордонд бандааш ярьж, түмний эгдүүцлийг хүргэсэн УИХ-ын гишүүн Гантулга бол шууд У.Хүрэлсүхтэй холбогдоно. Иймээс л намын даргын төлөө байдаг бүхнээ тавьж, өрсөлдөхөөр улайрч байгаа У.Хүрэлсүх гарын доорх дүүгээ асуудлаар хэл ам багатай гаргах арга бүхнийг сүвэгчилж эхэлжээ. У.Хүрэлсүхийн хувьд Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Үүний дараа Хэнтий аймгийн тойрогт болох нөхөн сонгуульд өрсөлдөх битүүхэн бодол тээж байна. Гантулгыг зүгээр хөсөр хаяхгүй. Харин Засгийн газрын өөрчлөлтөөр сайд болгох сэм яриа хэлэлцээрийг ч хийж байгаа гэдгийг Саарал ордны бор шувуу жиргэж эхэллээ. Тэгэхээр бандааш Д.Гантулга гишүүний суудлаас буусан ч сайдын сэнтийд заларч, ах У.Хүрэлсүхийнхээ буяныг дахин дааж, итгэлт хүн нь гэдгээ иргэд биднийг басамжлан бандааш сайд болох нь л дээ.