МАН-ын удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Уг хурлаар ирэх сард болох намын бага хурлын товыг тогтох. Мөн хэлэлцэх асуудлыг ярьж байгаа гэхэд болно. Улс төрийн үүсээд байгаа нөхцөл байдалд эрх баригч намын хувьд хэрхэн хандах, ямар шийдэлд хүрэхээ ярьж байна.
Хурлын эхэнд Ц.Нямдорж нарын хувьд өрнөж байгаа улс төрийн хэрүүлийг эцэслэх санал гаргасан байна. Ялангуяа эрх баригч намын хувьд нэг нэгнээ намнах, элдэв хорон явуулгаар нэр хүндийг нь гутаах, асуудлыг дэвэргэх нь зохисгүй талаар дурджээ. Үүгээр зогсохгүй тагнаж, чагнасан гэх яриаг үнэн эсэхийг лавласан байна. Үүнд холбогдох хүмүүс нь хариулт өгч, худал мэдээлэл гэдгийг тайлбарласан гэх мэдээ байна.
Харин шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд Удирдах зөвлөлийн хурлаар намын даргыг огцруулах асуудлыг хөндөн ярилцах хэрэгтэй гэх утгатай үг хэлсэн нь дайран дээр давс нэмэх бус өөрийнхөө хар толгойг цусдах эрсдлийг дагуулсан гэнэ. Удирдах зөвлөлийн хуралд сууж байгаа гишүүдийн хувьд өчигдөж өчигдөр олон нийтийн сүлжээгээр тараад байсан Шадар сайд У.Хүрэлсүх болон Херогийн Баатар нарын утасны бичлэгийн асуудлыг г хөндөн ярьж У.Хүрэлсүхийг албан тушаалаа өгөхийг шаардаж эхэлжээ. Зөвхөн албан тушаалыг нь аваад зогсохгүй намаас нь хөөх асуудлыг нь хөндөх шалтгаан байна гэсэн хатуухан шүүмжлэлийг МАН-ын удирдах зөвлөлийн нөлөө бүхий гишүүд ам уралдан хэлсэн гэнэ.
Хэрвээ тэдний энэхүү утасны бичлэг ил болоогүй бол өдийд У.Хүрэлсүхийн фракцийнхан МАН-ын жирийн гишүүд дэмжигчдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдсан шалтгааныг 60 тэрбум руу чихэж өөрсдөө уснаас хуурай гарах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нь ичгэвтэр хэрэг гэж үзжээ. Тэгвэл тэдний хоорондох утасны бичлэг олон нийтэд ил болж Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд яагаад өвдөг шороодох болов гэдэг нь ийн тодорхой болж ирсэн учраас Удирдах зөвлөлийн гишүүд У.Хүрэлсүх болон Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ нарыг хариуцлагаа хүлээ хэмээн шахаж эхэлсэн байна. Иймээс дээрх эрхмүүд хэрхэх учраа олохгүй удирдах зөвлөлийн хурлаас гарч орох болсон талаар тус намынхан ярьж байна.
Түүнчлэн гишүүдийн хэлж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах болсон том шалтгаан нь намын лидерүүд АН-д ажилласнаас болж олон мянган намын гишүүдийн итгэлийг хөсөрдүүллээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэрэг ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн учраас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах ёстой хэмээн хэлжээ. Түүнчлэн УЗ-ийнхөн энэ удаагийн ялагдлыг 60 тэрбумаас үүдэлтэй гэж ойлгож байсан. Одоо л энэ асуудлын учиг тайлагдлаа хэмээжээ. Мөн У.Хүрэлсүхийн фракцийнхан болж буй хурлын үйл явдлыг олон нийтэд гадагш худал мэдээлж НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа гэх худал мэдээллийг ч тараажээ. Ямартай ч тус хурал нэлээд ширүүхэн өрнөж байгаа аж.