МАН-ын талцал, албан тушаалын төлөөх тэмцэл савнаасаа халив. Уг нь ямар ч тохиолдолд тус намыг ханцуй дотроо нудралцаж, тогоон дотроо нүдэлдэж байгаад л асуудлаа шийддэг гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг байлаа. Харин өнөөдөр тийш биш болжээ. Тэд зодолдохдоо ил цагаан тэмцэлдэг болов. Яг л Ардчилсан нам шиг.
2012 онд Ардчилсан нам ялалт байгуулсан. Тус намын ялалтын дараах үйл явц, албан тушаалын төлөөх тэмцэл, гомдлын салхи яг өнөөдөр Монгол Ардын намд шуурч байна. МАН-д өрнөж байгаа үйл явдал, хэвлэлээр зодолдож байгаа тэмцэл гэх мэт нь яг үнэндээ 2014 онд АН-д өрнөсөн үйл явдалтай ижилхэн мэт. 2014 онд ТОПОР-ууд Ардчилсан намыг хүч үгүй болгож сульдуулсан. Харин өнөөдөр энэхүү үйл ажиллагаа МАН дээр өрнөж байна. Гэхдээ гэнэт өнөөдөр ТОПОР-ууд МАН-ыг бусниулаад эхэлсэн хэрэг биш бололтой.
3 жилийн өмнө буюу 2014 онд иргэн Доржзодов гэгч нь Шинэ Монгол хаад” групп гэх компанид орж МАН-ын гишүүн А.Ганбаатар гэгчтэй шадарласан. Ингэхдээ 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох схемийг боловсруулсан гэж “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар мэдэгдээд байна. 60 тэрбум төгрөгийг Төрийн албыг наймаалцан зарах ажиллагааг эхнээс нь МАН-ын дороос нь задлах зорилгоор АН-ын илгээсэн ТОПОР-ууд зохион байгуулжээ гэдгийг өнөөдөр МАН-ын гишүүд ам уралдан ярих болжээ. 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох схемийг А.Ганбаатар дээр авчирсан хүн нь иргэн Доржзодов гэнэ. Тэр хоёр уг схемийг хэрхэн ажил хэрэг болгох талаар олон удаа зөвлөлдөж, уулзаж, ярилцсан гэдгийг А.Ганбаатар хэвлэлийн хурлаараа мэдэгдэв.
ТОПОР-ууд бол МАН дотор шургалсан урвагч нар. Ийм дүгнэлтийг МАН-ын гишүүд хийгээд эхэлжээ. Энэхүү урвагчдын илгээсэн тагнуулч муужгай нь Доржзодов байсан болж таарах нь. Тэр өөрөө өгөөш авчирч А.Ганбаатарт үмхүүлчхээд өнөөхийгөө Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйд танилцуулсан. Гэвч Ц.Сандуй нь иргэн Доржзодовын боловсруулсан 60 тэрбумын схемийг хүлээн аваагүй, хэрэгжүүлэхгүй гэсэн учраас л мань хүн тагнуулч муужгайн зангаа ашиглан, ТОПОР-уудынхаа заавар зөвлөгөөгөөр ажилласан гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусах илүү тодорхой болж эхэллээ.